Уран зохиол - - Dayarmongol.mn -

Украин: Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай Пригожины баргар прогноз
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, ТВ-ийн “Россия 1” хөтөлбөр, “Московский комсомолец” сонин, Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн мэдээлэл, оросын суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров, Михаил Ходарёнок, оросын хувийн цэргийн компанийн командлагч Евгений Пригожин, украины цэргийн эксперт Валерия Рябых  нарын  ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украин руу Оросоос бүрэн хэмжээний халдлага үйлдсэний нэг жилийн ойн дуулиан тасраагүй байна. Дэлхий нийтээрээ дүгнэж байна. “2022.02.24” гэсэн өдөр украинчуудын зүрх сэтгэл, тархинд үүрд аймшигтайгаар мөнхрөн үлдсэн, хуанлийн хар өдөр болж түүхэнд бичигдсэн. 2023 оны тэр өдөр нь ОХУ-аас гэнэтийн халдлага, томхон хэмжээний давшилт хүлээж байсан ч тэр нь алга.

Донбасс дахь давшилтад хэрэглэхээр Украины хилээс 200 км зайд нисэх хүчний томхон нэгтгэл бэлтгэсэн гэх мэдээ тарсан. Ойролцоогоор оросын 450 тактикийн нисэх онгоц, 300 нисдэг тэрэг бөөгнөрсөн гэх мэдээ үнэн үү гэдэгт элдэв таамаг эргэлзээ бишгүй байна.

Оросын Ерөнхийлөгч Путин дайн эхлээд 5 сар өнгөрч байхад 2022 оны 7 дугаар сард “Байлдааны жинхэнэ ажиллагаа эхлээгүй байна” хэмээн мэдэгдэж байв. Эхний 5 сарын байдлаар украины арми 32 мянган орос цэргийг устгасан, мөн сөнөөгдсөн оросын танк 1500, сөнөөгдсөн онгоц 200-г давсан байв. Гэтэл жинхэнэ ажиллагаа эхлээгүй гэсэн нь суртал нэвтрүүлгийн сүрдүүлэг байж таарсан. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар алагдсан генерал, хурандаа, офицерууд 1.5 мянга гэсэн тооцоо чехийн мониторингийн алба хийсэн. Гэвч оросын цэргийн үхэл хохирлын тухай, их бууны зуушинд амиа өргөсөн орос цэргийн тухай мэдээ ОХУ-ын БХЯ-нд падгүй мэт одоо болтол таг чиг байна. Харин Израилийн тагнуулын албаны мэдээ гэх фейк зохиомжлон дэлхийгээр цацсан ба оросуудад сэтгэлийн гэгээ өгсөн тэр мэдээнд нь Украин хохирч дууссан, цэргээ барсан мэт бичигджээ.

Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн (CSIS) тооцоолсноор, Эх орны их дайн гэж нэрлэдэг дэлхийн II дайны дорнод фронтын тэртээх 1940-өөд оны хохирлоос хойш ОХУ анх удаа ийм их үхэл хорогдол, зэвсэг техникийн хохирол амсчээ.

Дэлхийн II дайнаас хойш Зөвлөлт улс, түүний залгамжлагч Оросын оролцсон нийт дайнуудын нийлүүлсэн хохирлоос Украинд эдүгээ амссан хохирол хамаагүй давж байна. Сарын дундаж хохирол чеченийн дайныхаас 25 дахин, афганистаны дайныхаас 35 дахин их байна. Нийт 200-250 мянган цэрэг алагдсан нь Оросын армийн контрактникууд, Вагнерын хөлсний цэрэг, мөн Луганск, Донецкийн АБНУ-ын ардын цагдаа, сайн дурынхан, дайчлагсад ажээ.

“Хочу жить!” гэх хөтөлбөрийн хүрээнд украины цэрэгт бууж өгөх кампанит ажил оросын армийн дотор өрнөж, одоогоор 10 мянган орос цэрэг хэл үггүй бууж өгч байгаа мэдээ таржээ. Фронтод үлдэх нь улам бүр аюултай, оргох зугтах, ухрах тохиолдолд “Росгварди”-ийн галын хайчинд өртөх тул бууж өгөхийг илүүд үзжээ. Украины зэвсэгт хүчнээс ялгарах гол ялгаа буюу фронт дахь Оросын ялагдлын шалтгааныг цэргийн эксперт Валерий Рябых дүгнэхдээ дэлхийн II дайны үеийн тактикаа өөрчлөөгүйгээс гэж үзжээ. Украин нь эх орноо хамгаалахдаа хөдөлгөөнт батлан хамгаалах гэх арга тактик сонгосон. Хариуд нь Оросын арми махны машин руу (галын цэг рүү) цэргээ үй олноор нь хөөж оруулдаг тактик сонгосон, харьцуулбал Бахмутын чиглэлд оросуудын хэрэглэж буй тактик нь Кенигсбергэд зөвлөлтийн улаан армийн хэрэглэсэн тэр тактик юм. Хүн хүчний олноор далайлган давшдaг. Гэтэл тоо биш чанар ялдаг. Чанар гэдэг нь зэвсэглэл. Зэвсэглэл нь орчин үеийн байх хэрэгтэй. Одоо бол онч мэргэн, цэц тусгал сайтай зэвсэг нэн чухал байна. Энэ дээр Орос нь Украинаасаа давж гарахгүй, харин ч үлэмж хоцрогдсон, тиймээс Оросын цэрэг ялагдаж байна хэмээн Рябых ярив. Жишээ болгож Угледарт оросын цэрэг бүрэн бутцохигдсон баримтыг дэлгэв. Украины нэгэнтээ бэлтгэчихсэн хориглолт руу хуучин аргаараа бөөн хүчээр атакалдаг, газар орны байдлыг судалдаггүй, зөвхөн давш ял гэсэн тушаалтай. Тэгээд Угледарын дэргэд байлдааны 160 техникээ устгуулж, тэнгисийн явган цэргийнхээ хоёр элит бригадыг алдлаа. Украины зэвсэгт хүчин орчин үеийн технологийн өндөр түвшинд зэвсэглэх тусам оросын армийн хохирол төдийчинээ гэрлийн хурдаар өсч байна–хурандаа Рябыхын орост өгсөн зөвлөлгөө.

“Орос дахь Украины хамгийн том холбоотон хэн бэ?” гэсэн украин ТВ-ийн асуултад Оросын дотоод дахь авилга хахуулийн системчилэгдсэн их сүлжээ хэмээн Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко хариулж байв. Оросын ялагдлын бас нэг шалтгааныг тэгж нэрлэжээ.

Путины тойрон хүрээлэгчдээс Пригожин, Кадыров хоёр, тойрон хүрээлэгчдийн гадна тойргоос Стрелков-Гиркин гэх гурван хүн ихээхэн дуулиан дэгдээнэ. Пригожин БХЯ, Жанжин штабтай ил үзэлцэнэ. Пригожин хэмээх жанжны түүхэн гавьяа олонтаа бичигдэнэ. Тэрээр Ливи, Сири, Төв Африкт “түүхэн үүрэг” гүйцэтгэсэн. Одоо Украинд оросын армийн нүүр царай болж байна. Түүнд алт, үнэт эрдэнэс, валют бий. Шоронгийн хичнээн л бол хичнээн хоригдлыг суллаад зэвсэглээд тэжээгээд байлдуулаад байх бололцоотой. Одоо хүүхдийн колонийн ялтан хөвгүүдээр армиа сэлбэх рүү орж байна. Гэтэл Жанжин штаб тэдэнд дэмжлэг үзүүлдэггүй, зэвсэг, сумаар хангадаггүй. Зүгээр л махан зууш болгоод хаяж байна хэмээн Пригожин гомдоллоно.

Пригожинд Герасимов зэвсэг өгөхгүй байна, Путин өгүүлэх талаар юу ч хийж чадахгүй.  Генералууд Пригожин, Кадыров нарыг үзэж чадахгүй. Энэ нь явж явж Путин эрх мэдлээ алдаж буйн дохио сануулга юм биш үү? Путин хамгаалж чадахгүй байгаагаас Кадыров гадаадад гараад зугтсан. Эмчилгээ нь ч сэжигтэй. Хордуулсан гэдэг нь үнэн болж таарсан. Стрелков-Гиркин оросын ялагдал ба бүтэлгүйтлийг баримт дэлгэн хилэнтэйгээр ярина.

БХЯ, Жанжин штабт өсөрхсөн Пригожин Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай баргар прогнозоо ил ярьдаг боллоо. HIMARS мэтийн цэц тусгал сайтай зэвсэг Орост дутагдаж байгаа, мөн украины цохилтыг АНУ сансраас зохицуулж өгдөг, тийм систем Орост байдаггүй, хиймэл дагуулын бүлэглэл аль вэ гэсэн гомдлоо Пригожин нуудаггүй. “Генерал Армагеддон” гэх хочтой агаарын ба сансрын цэргийн командлагч Сергей Суровикины ид шид аль вэ гэсэн асуулт Пригожин тавьжээ. Бахмут руу ЧВК Вагнер давшсаар, алуулсаар байгааг тэрээр тайлбарлахдаа украины армийг бүрэн устгах зорилготой, нутаг дэвсгэр чухал биш, хэрэв дайсны армийг устгачихвал цаашаа бүгдийг авч эзэлж болно гэжээ. Вагнерын амжилттай байлдаж байгаагийн нууц нь тун энгийн, командлагч нь маникюр педикюр хийлгэдэггүй, сахлаа ч авдаггүй, нойр хоолгүй ажилладаг, цэрэг нэг бүрээ сонсдог энгийн нэгэн байна гэж өөрийгөө магтжээ. Пригожины прогноз бүр гайхалтай. Өөрийнх нь Вагнер байлдахаа больчихвол Орос ялагдчих мэтээр ярьсан нь ноцтой. Донбасс Орост хэрэгтэй бол жил хагас, хоёр жил байлдана, Днепр хүртэл давш гэвэл гурван жил байлдаж таарна, тэгсэн мөртлөө Ла-Манш хүртэл давших төлөвлөгөөтэйг нь яанаа хэмээн оросын суртал нэвтрүүлэгчдийг тавлажээ. Бахмутын байлдаанд ЧВК Вагнер 25-30 цэргээ алдсан тухай украины генерал Виктор Ягун ТВ-ээр мэдээлэв.

“Россия 1” сувгийн Владимир Соловьевын хөтөлбөрөөр суртал нэвтрүүлэгч, найруулагч К.Шахназаров Оросын ялагдлыг ёрлон ярьсан нь шуугиан дэгдээжээ. Бид Зеленскийг дутуу үнэлсний гайгаар бүх зүйл биднийг ялагдалд хүргэж байна, ялагдаж болно, яагаад болохгүй гэж тэрээр ярьжээ. Украинтай хийж буй дайндаа ОХУ ялагдах ёстой гэж хэлсэн нь олон орос хүний зүрх рүү хутга шаасантай адил дуулдана. Нөхцөл байдлыг ажаад байхад бид ялагдвал бидэнд хамгийн хүнд уршиг дагавар тохиох нь байна, ялагдлаа гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй, яагаад гэвэл энэ дайн бүх Баруунтай хийгдэж байгаа учраас.

Хэн ялах вэ? Ойлгомжтой. Маш сайн зохион байгуулагдсан, гайхамшигтай сахилга баттай тэр хүч л ялна. Маш сайн сахилга бат бол бүхнийг шийднэ. Бид Барууныг дэндүү дутуу үнэлжээ гэхчлэн Шахназаров уулга алдан зурагтаар ярьж харагдав. Оросынхоо армийг зохион байгуулалтгүй, сахилга батгүй гэж хэлчих шиг.

Цаг үе Оросын эсрэг эргэж байна. Цэргийн тусгай ажиллагааг дуусгах цаг болсон, тэгэхгүй бол бид ялагдлаа хэмээн “60 минут” ТВ-ээр оросын хурандаа М.Ходарёнок ярив. Оросын ТВ-үүд улам түгшүүртэй болж байна. ОХУ-ын өмнө амаргүй цаг үе тулгарч байгааг урьдчилан сануулна. Украинтай эвлэрэхийг, нэг ёсондоо эзэлж авсан бүх нутгаа эргүүлж өгөхтэй Оросын албан ёсны ТВ эвлэрч эхлэв. Украины арми хүчтэй болчихсонд харамсаж гашуудсан, гомдоллосон нэвтрүүлэг олширлоо. Оросынхоо армийг л чамлаад байх шиг.   Орос  энэ дайнд ялагдвал Орост цуст төрийн эргэлт гарцаагүй, Орос нь улс орныхоо дотоодод бүх хяналтаа алдаж эхэллээ, Орос даяар иргэд паникт орлоо гэдгийг Украины ЕТГ-ын зөвлөх Подоляк сэрэмжлүүлэв. Өмнө мэдээлж байсанчлан оросын сөрөг хүчнийхэн ОХУ-ын 5 бүс нутагт бие даах эсэх талаар онлайн санал асуулга явуулахад Кенигсбергт (Калининград) бие даахыг 72.1%, Уралд  68.2%, Ленинград мужид 66.2%, Сибирьт 63.9%, Кубаньд (Краснодарын хязгаар) 55.7% нь дэмжсэн дүн гарчээ.

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна...
BOLOD.MN мэдээ мэдээллийн архив сайтаас бэлтгэн хүргэж буй "Тэр хэн бэ?" ярилцлагын нэвтрүүлгийн анхны дугаар Монголын гэрэлт ирээдүйн түүхийн нэгэн цаг мөч дор эрхэм танд хүрч байна.

Номонд шимтэн дурлагсаддаа, түүнчлэн сүүлийн гурван жил түүний бүтээлийг бэст сэллэрээр хадгалж буй уншигчдад зориулж “Чамд хэн итгэх юм бэ” гурамсан романы зохиолч Todko Samson буюу Т.Мягмартогтохтой уулзуулж байна. Түүний энэхүү цувралын тэргүүн дэвтэр "Вангийн нулимс" уншигчдыг донтуулж, "Дээд айл" мөчир бүлэг нь айлгаж, дэд дэвтэр "Харь хэлээр яригсад" нь шимтүүлж, "Миний хайрт миний хуримын гэрч" мөн нэгэн мөчир бүлэг нь уяраан уйлуулж, бүгд нийлээд дурлуулсан бол сүүлчийн дэвтэр болох “Сүрэг” роман хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа билээ. Бидний мэддэг хэрнээ итгэхийг хүсдэггүй үнэнийг баримтад тулгуурлан илчилсэн энэхүү гурамсан романыг эрх дархтанууд худалдаанаас татуулах гэж багагүй хүч хаясан ч үнэний өмнө хүчин мөхөстсөн гэдэг.

Зохиолч Todko Samson буюу Т.Мягмартогтох бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны гарын шавь юм. Тэрээр сэтгүүлч, зохиолч, мөн зах зээл судлалын магистр, манай лидер залуусын нэг.

Ингээд Тодкогийн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд хамт аялж, түүнтэй илүү дотно танилцаарай.

Зохиолч Доржзовдын Энхболд: ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/
Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх, буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив.

Гялаан цагаан, Идэр бор хоёр энэ хэдээсээ нэг ах. Ингээд бодохоор хэдэн ат нь хорин тав зургаа хүрчихжээ. Гэхдээ тэмээ яг л хүн шиг бууралтдагийг анх удаа анзаарч мэдэв. Цаг хугацаа гэгч мөн ч хурдан өнгөрч одох юм даа. Саяхан л энэ хэд тайлаг байж, аав нь анх хомнож сургаад жинд явж байсан даа. Гэтэл одоо аав нь ч алга, ижий нь ч алга. Харин хүү нь байна. Нас нь найм өнгөрөөд одоо хэдхэн сарын дараа естэй болно. Гэтэл Гажидмаа хань бараа татаад сургуульд өгч чадсангүй. Ирэх намраас л хэцүүднэ. Захирал хэтээсээ амаргүй хүн.

- За яая гэхэв энэ жил орхизноё. Харин энэ жил л гэдгийг мартаж болохгүй шүү гэж тун айхтар хэлсэн дээ. Хүү нь сургуульд ороод эгч шигээ сүрхий сураад байж чадах юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Багаасаа баахан эрхэлчихсэн болохоор байранд сууж барахгүй л байх даа гэж бодогдоно.

- За хар хүү гуай морь харж гүйцэв үү? Яагаад ч юм нэг жаахан аальгүйтмээр санагдаад Гажидмаа лог шардаа ингэж хэлжээ. Лог шар нь хүзүү сунган ижил хэдээ үнэрлэн шээсээр л зогсоно. Ер энэ хэдэн атны бие гэж уул, бөх гэж хөгжим юм. Нэгэнтээ сумын төвд хотоос урлагийн бригад ирэхэд Гажидмаа нэг хачин хөгжим үзэж билээ. Их л бүдүүн бараг эр хүнэрхүү хэлбэр төрхтэй тэр хөгжим үнэхээр л эр хонгор дуутай эд байсан даа. Нэр нь л таагүй. Конторбаас гэж байгаа. Тийн хэлэхийг нь дуулаад ангийнх нь охид ам хамраа ханцуйгаар таглан годгонолдож "Паах баас байхдаа ч яахав дээ" гэлцэн аальгүйтсэн. Гажидмаа ч аальгүйтсэн л байх. Харин унаа мориныхоо зоо хондлойг ханцуй нударгаараа илбэн арчих хүн шиг хөгжмөө алгаар илбэн байсан хөгжимчин тийн маяглахад нь уурласангүйгээр барахгүй бусдын харц хариулан Гажидмаа руу ирмэж билээ. Тэгээд л тэр хоёр бүжгэн дундуур гараад явчихсан юм даа.

Лог шар шээж дуусчээ. Гажидмааг цангинатал хэд гуугачуут тэмээ нь хумигдаж хэдэн хөгшин ингэ түүчээлэн гэрийн зүг дуулгавартай нь аргагүй алхалж гарав. Тийн цувах сүргийн дундаас хэдэн бүдүүн атных нь бөх сүмийн ганжир мэт сугсалзаж харагдана. Харахад нүд дүүрээд аргагүй л нэг хөгжим дөө. Хэдэн жилийн өмнө энэ хэдэн сугсалзсан сайхан бөх юу ч үгүй шалчийж, эргүүлээд гөвчихсөн уут шиг болж билээ. Мөн ч бэрх өвөл тохиож билээ. Гэвч гэрээ ачаад явахад хацар нүүр рүү зүү шивэх мэт часхийлгэх хар жавраас сүргээ нөмөрлөөд л хэдэн сумын нутаг дамнан алхалж онд орцгоосон. Хэдэн биеэ үзүүт л гунганан сүжирцгээнэ. Сүргээсээ тасраад амихнаараа салхидчих нь бий. Гэхдээ л сураг тасрана гэж үгүй. Гурав хоноод л усандаа суналзан орж ирцгээнэ. Харин зун шавар шалбааг дэлгэрэхэд л нэг авах нь алга болцгооно. Тийм үедээ ч холд яваа хүн мэнд мэдэж захидал ирүүлэх адил бууж мордсон хүн бүр ямар нэгийг хэлж ирнэ.

- Танай хэдэн ат тэнд тэгж явна. Энд ингэж явна. Тэр нь тийшээ хараад тэгж зогсож харагдана лээ гэхчилэн ярина. Тийм л мал даа. Гажидмаа хүүдээ яарах тул лог шараа шавдуулан шир шир алхууллаа, Тэмээ нь лог шарын тавир том алхаанд түрэгдэх мэт яаруухан урагшилна. Харуй бүрий болоотхоор хүү нь айж эхэлнэ. Эхийнхээ дэргэд л хэсүүрхэж өвөөгийнхөө гаансанд тамхи нэрэн таахалзахаас нялх амьтан чинь айлгүй ч яахав. Одоо борцоо дэвтээж гурилаа элдчихээд тэмээ харагдаасай хэмээн гадаа бөртийтөл зогсож байгаа. Торомтой ингэндээ явахаараа тэмээн дээрээ унтаж ташуур гээдэг гэмтэй. Тэр Гажидмаад ганц тэнз үлдэж хүү нь гэрээ харах болсон хэрэг, Гажидмаагийн аав тээр жил жингээс ирэхдээ "Цана гээч юманд ийм таяг хэрэглэдэг юм гэнэ, Yгүй тэр хотынхон ер яасан дундардаггүй сониуч саваагүй улс байдаг юм. Мань мэтдээ бол энэ цагираг шиг юмыг нь аваад хаячихвал боломжийн аятайхан ташуур болмоор эд шиг санагдаад" гэсээр нэг их саваа шиг савх мод авчраад өөрөө нэг хоёрыг л барьсан байх. Ааваасаа хойш түүнийг бараандаа хураагаад мартчихсан нь чухам хэрэг болж билээ. Хүү нь унаа тэмээнийхээ бөхийг тэвэрч үүрэглээд өвөө эмээ хоёрынхоо ташуурыг гээсний дараа Гажидмаа гэнэт мөнөөх савх модыг санаж бараагаа ухаж ухаж гаргаж өгсөнсөн. Хүү нь ч ёс шиг гээсээр, саяхнаас тэр их савх мод ч дууссан.

Намбайтал хивэн цувж явсан сүргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад саариганан гүйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинатал зандраад ижилд нь нийлүүлэв. Тэр мөн ч жоотгонодог амьтан даа. Ботго тормоо ч тоохгүй. Хөгшин залуу атанцар бууранцар л байвал дагаад саариганадаг мал. Малд ч бас ийм хэтрүү амьтан байдаг аж. Нэрийг нь мөн ч онож өгсөндөө. Ботго байхдаа л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нүд рүү нь харахад аль нэг эр сүвтэй юм руу сүүмийтэл ширтчихсэн ивлэж байдаг амьтан. Тийм ад дүүрэн малыг чинь юу ч гэхэв дээ.

Сультай элсэн хоолой гаталсан тэмээн сүрэг нь одоо хайрга шир ширхийлгэн алхална. Энэ бол замын зунд орсны тэмдэг. Гажидмаа ийш тийш хараачлан лог шараа үе үе падхийтэл гуядан шавдуулж өнчин дэрст гэгдэх хотгорыг өнгөртөл өтгөрч эхэлсэн бүрийн дундуур гэр нь аяга хөмөрчихсөн мэт бараантан үзэгдэв. Тэгтэл гэрийн нь гадаа нэг лүглэгэр юм байх ч шиг үгүй ч шиг оргив. Хичээж харах тусам нүдэнд нь ус гүйгээд сайн ялгарч өгсөнгүй. Гэр өөдөө ойртох тусам харуй бүрий өтгөрч төдөлгүй гэр нь үзэгдэхээ болив. Тийнхүү харанхуй наашлан наашилсаар агдлан тэврэх мэт эргэн тойрон харанхуйд уусаад гагцхүү тэмээн сүргийнх нь шир ширхийн алхлах чимээ үлдэн хэсэг зуур явтал гэнэт хажууханд нь гал дүрэлзэн хүү нь гэрийнхээ чигийг мэдэгдэв. Мөнөөх гэрийн гадаа байх ч шиг үгүй ч шиг оргиод байсан юм нь өндөр ачаатай машин байжээ. Хамар амыг нь хөлдөж орхих вий хэмээн гайгүй хичээнгүйлэн туурга берзээнтээр бүтээсэн юмсанж. Гажидмаа түүнийг нь мэдээгүй тул харанхуйд тэмтчиж яваад хөглөрсөн туурганы үзүүрт бүдэрч унав. Гэвч цухалдсангүй. Хол ойрын чимээ сонсгох гийчин ирсэнд аминдаа хөөрөн дэгдэгнэж орхижээ. Хүү нь тосож ирүүт л,

- Ижий манайд хүн ирсэн гэж мэдээжийн зүйл шулганаад халуун саванд цай хийгээд тавьчихсан, хоолоо гал дээрээ хийчихсэн. Арай л гаргаагүй байгаа. Та ороод дулаацаж бай. Би лог шарыг тушиж тавьчихаад торомнуудаа уячихая тэгэх үү ээжээ хэмээн урсгалаа. Хүү нь ч бас хүний бараанаар хөөрч баярлаж орхижээ. Тэгээд лог шарыг хөтлөөд гүйгээд явчихав. Тэмээн сүрэг хэвтшээ эрцгээн үнэрлэн холхилдсоноо тус тусын хэвтрээ олж түрүүчээсээ намс намсхийтэл хэвтэж эхлэв. Уяулж сурсан торомнууд нь л зэлэн дээрээ бараантана. Хээлтэй ингэнүүд хэвтэшээ засан пад падхийтэл дэвслэнэ. Гажидмаагийн зүрх гэнэт гижигдэн цохилож ямар улс ирээ юм бол гэж бодогдов. Гэр өөдөө алхалангаа үс гэзгээ сандрангуй илж янзлаад алчуураа тайлан авч жимбийтэл боогоод тэмээн дээр хэлхийн унжиж орхисон хормой хотоо тэгшлэн бүсээ чангалав. Тэгээд тоос товрог болсон байх вий гэж бодон нүүрээ хэдэнтээ шувтран арчаад үүднийхээ сурнаас татлаа.

Галын өмнө том том дөрвөлжин хээтэй хүрэн улаан цамц өмсөж ханцуйг нь шуусан идэр насны шар хүн гурил тасдаж суулаа. Тэрээр ер хэзээний энэ айлын гэрийн эзэн мэт өөриймсөг хэнэггүй нэгэн ажээ. Энэ байдлыг нь үзээд Гажидмаагийн дотор сэрхийн, авгай нь эзгүй айлд шөнө дөлөөр ороод оччихсон мэт гэрэвшин ичингүйрч орхив. Хаалга онгойх чимээнээр мөнөөх хүн өлийн харснаа

- Аа та юу? Сайн явав уу. Бузгай жаварлаг байдаг шүү, даарав уу. За дулаац дулаац би одоохон цай аягалаатхая гэнгүүт босон харайж шургуулганаас аяга гарган цай аягалав. Гажидмаагийн дотор бөглөрч хачин жигтэйхэн бадайрч “Сайн явлаа" гэхээс өөр үг унагаж чадсангүй. "Юүхэв ээ би өөрөө аягалаад уучихая" гэж хэлмээр байсан авч чадсангүй. Илүү нэг л үг хэлбэл нулимс нь сад тавьчих гээд байжээ. Ер эр нөхөр нь нэг хоёр сар эзгүй яваад ирсэн мэт ээл дулаан санагдахын сацуу хэнд ч юм, магадгүй энэ хэнэггүй эрд ч юмуу цөхөртлөө гомдож явснаа гэнэт мэдэв. Алчуураа их л удаан тайлж орон дээрээ тавиад аягатай цайг авч гараа дулаацуулахын тулд хоёр алган дээрээ ёроолыг нь ээлжлэн бөмбөрүүлсээр шимж уулаа. Мөнөөх эр эрэгнэг дээрээс тавагтай боорцог авчрангаа ам хуурай байсангүй.

- Намайг Шархүү гэдэг л дээ. Аймгийн баазынх. Танай суманд жаал гурил будаа хүргэхээр явтал энэ хойно гэнэтхэн тэрэгний бөгс эвдрээд хамт явсан тэрэг маань чирч танай гадаа авчирсан нь зол боллоо. Тэгээд яахав, аяны хүн айлын эрхээр гэгчээр хоол хийгээд л сууж байна гэчихээд хүнгэнүүлэн инээж,

- Тоглосон юм тоглосон юм. Ганц орой ч бол гараа амраагаад аваг гэж саналаа. Ер нь жолооч бид чинь хоолыг муугүй хийдэг юм шүү дээ. Олон жил хээр хөдөө хоол цайгаа аялуулсаар явтал гарт орчихдог юм. Харин танай Тулга сүрхий эр юм гээч гурилыг мөн сайн зуурч байдаг шүү гээд давхарлан тавьсан гурилаа тасдаж эхлэв. Гурил таслах гэж ёстой л жиргэж өгдөг эр ажээ. Заазуур жирс жирсхийгээд бүхэл тэвхгэр гурил гоймон адил жиргэгдэн үлдэнэ. Гажидмаа түүнийг хараад л суумаар санагдав. Гэр нь урд урдахаасаа илүү гял цал болчихсон ч юм шиг, халуу дүүгээд сайхан ч гэж юүхэв. Ёстой л "ёох" гэж хэлээд унаад өгмөөр санагдав. Уг нь өдийд чинь юун ингэж суухтай манатай. Хотон дотроо л тормоо эрээд тэмтчиж явдаг шүү дээ. Тэгээд л шөнө дөлөөр орж ирмэгц хүүтэйгээ гангар гунгар хийсээр хоолоо хийж лааны гэрэл сүүмэлзүүлэн хоолоо идээд хэвтэнэ. Гэтэл энэ орой хүү минь айж бий болов уу яаж байгаа бол гэж огт бодогдсонгүй, тормоо уячихаад л ороод ирнэ биз дээ гэж бодов. Хүний хань бараа гэдэг ийм байдаг ажээ. Манайх чинь сайхан айл байна шүү гэж яагаад ч юм бодогдоод ирэв. Дутуу юм алга. Хүлээн авагч, оёдлын машин, эрээн авдрууд, тэр авдар шигээ эрээлж будсан ор, дээр нь дэвссэн хивс. Урьд нь яагаад ч юм энэ бүхнээ нарийн сайн анзаарч хардаггүй байсан мэт санагдана. Гэр нь ч нэг л цэлийж цайвартаад ч байх шиг. Тэгээд унь тоононыхоо хээг харах гэсэн шиг дээшээ өлийснөө “Хүүе манайх чийдэнтэй болчихож" гэж хэлчихээд учиргүй баярлан алгаа хооронд нь үржээ.

- Аа хунлятрын гэрэл оруулсан юм, сайхан байгаа биз.

- Сайхан юмаа.

- Таныг Гажидмаа гэдэг шиг билээ.

- Тийм тийм. Хүү маань бүхнээ ярьж амжаа байлгүй дээ.

- Тэгсээн. Yе үө мод толгойгоо зуугаад подхийтэл завилаад авах юм. Тэгээд л бид хоёр чинь хөврүүлж алдаж байлаа шүү дээ. Сумын уурын зуухны галч Намжил хар тайлагаа өгчих гээд, их шалдаг бололтой юм. Мань эрд үнэ өртөг нь нэг л боломжийн бус санагдсан бололтой юм. Бас Даш гэдэг хүний хүү Дариймаа гэдэг хүүхнийг гуйгаатахсан чинь цаад Дариймаагийн нь аав ээж юу гэсэн юм дээ нэг л болж бүтэхгүй үг хэлээд Дашийн хүү нь өгсөн захидлаа буцаагаад авчихсан бололтой юм.

- Өө тэр ч бүр энүүхэнд, надад эрхэлчихсэн юм. Алийв та одоо тухал тухал. Би даргиулчихая гээд Гажидмаа бүсээ тайлж дан тэрлэгээ эрэлхийлбэл

- Тэрлэгээ эрээд байна уу цаад орны чинь хөл рүү тавих шиг болно лээ бид хоёр чинь гэр цэвэрлэхдээ л тааруу юм. Хавийн шүүрдэхээс арай л анги байдаг шүү гэснээ "За эмэгтэй минь одоо гэрээ мэддээ" гэсээр босож баруун хойморт гарч завилав. Гажидмаа тэрлэгээ сольж өмсөөд цай аягалж барилаа. Тэгээд гал дээрээс хоолоо гаргаж байтал хүү нь орж ирээд баруун орныхоо дэрэн доогуур юуг ч юм эрэн ухаж ухаж,

- Ээжээ энийг хараа, Шархүү ах өгсөн юм гэв. Гажидмаа хүү рүүгээ хармагц "Хүүе яавлаг" гэж алин цагийн мартагдчихсан охин хонгор аалиар дуу алдаад үсэрч очоод шүүрээд авах хорхой ассан нүдээр ширтэв.

- Май. Энэ нь таных. Энэ нь минийх.

- Яах нь вэ. Миний хүү өөрөө л ид.

- Өөр зөндөө бий. Би уутанд хийгээд хошлонгоос зүүчихсэн. Хөлдөхөөрөө мууддаггүй юм гэж Шархүү ах хэлсэн юм. Тийм ээ ахаа гэлээ.

- Ммг.

Тэр гурав их л жаргалтайгаар хөлсөө чийхруулан хооллоцгоогоод шагай хамав. Шархүү санаатай санамсаргүй алин болох нь бүү мэд ёс шиг хожигдох ажээ. Хуруу гар нь барвийгаад хүрз шиг атлаа сандчин чичигнэж хам хум шүүрэхдээ долоо наймыг л авна. Илүү багтааж чадахгүй, заримдаа андарганаасаа хождож тэвдэхдээ мөнөөх атгасан хэдийгээ ч савируулан алдаж эх хүү хоёрыг оройжин хөгжөөв. Гажидмаа сэтгэлийн угаас ингэж инээж хөхрөлгүй удсан санагдана. Заримдаа нугалан суусан өвдөг нь Шархүүгийн өвдгийг шүргэхэд ч юм уу, аль эсвэл Шархүү сандарч тэвдэж самардаж явахдаа хуруу гараараа биеийг нь шүргэхэд агзасхийн жирвэлзэнэ. Энэ тоглоомд Гажидмаа нэг хүү нь хоёр удаа хожив. Гажидмаагийн залхуу гэнэтхэн учир тоймгүй хүрч хэдэнтээ эвшээлгээд,

- Ёох бүр ядарч орхилоо. Миний хүү одоо унтацгаая. Шархүү ах нь ч ядарч байгаа. Алив ижий нь орыг нь засаад өгье гэсэнд,

- Аа ээж, одоо ганцхан л тоглочихоё л доо тэгэх үү гэж тоглоомын амтанд орсон хүү нь шаллаа. Тэгтэл Шархүү нэг л эервүү зөөлөн инээмсэглэснээ "Маргааш бас нөгөөдөр тэрний цаад өдөр тоглоё. Ах нь үнэндээ ядраад байна тэгэх үү Тулгаа гэж эвтэйхэн гуйсанд хүү хөөрөн баярлаж "За тэгье, яг тоглоно шүү" гээд морь харахаар гарахдаа Шархүүг бараадлаа. Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мөнөөх их нойр нь хаашаа ч юм нисэн одож гэнэтхэн учир зүггүй гиюүрч тэгснээ "Шархүү босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа хирдхийн бодов. Төдөлгүй баруун орны зүгээс хүүгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хүү минь бүр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгүй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нүүрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн хоймрын ор зөөлөн шажигнаж Шархүү юү юүгүй босоод ирэх шиг болсонд нүдээ тас аньчихав. Тэгснээ чимээгүй болчихоор нь сэмхэн сүүрс алдаад нүдээ нээвэл тоононы сүүмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.

- Гажидмаа цаашаа хэвтэхгүй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг эргэцүүлж амжсангүй хана руугаа эргэн зайчилтал шүлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн ялимгүй хөлс, басхүү машинд суухад л үнэртдэг цаанаа л нэг аяг зөөлөн таатай ч гэмээр үнэр үнэртүүлсээр хөнжлийнх нь сэжүүр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангүй. Шархүү хоолойгоо зөөлөн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхүүс доогуур шургуулан тэвэрч өөр рүүгээ эргүүлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа өндийж дан тэрлэгээ тайллаа. Хаа хамаагүй холын хол одон гаригт оччихоод түүндээ учиргүй хөөрөн хөөрөн дэгдэгнэж гүйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хөлд орж яваа хүүхэд шиг учир зүггүй хөөрлөө. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч гүйлдэн ирснээ, өөрсдөө ивлэн сүү нь дуслах адил болов.

- Шархүү

- Аа

- Хүү сэрчих вий дээ.

Гэвч түүнээ хэлэв үү үгүй юү өөрөө мөн л Шархүүгийн ааш авирт шингэн ороод ухаан санаа бүдэгрэн эзгүй загийн төгөл дунд Шархүүтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл өөрөө ч мөн хүн Жоотгонуур, Жоотгонуур Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хөнжлийн сэжүүрээр нүүрээ нууснаа "Одоо яая гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгүй гарган сэрүүцэв. Гэрт анир гүм болж Шархүүгийн зүрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд тэмээн сүрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав. Орчлонгийн энэхэн чөлөөнд юу болоотхов гэх шиг говийн шөнийн хурц одод тооноор нь шагалзана.

- Шархүү!

Цаадах нь зүүрмэглэж байсан бололтой давхийн цочиж "Аан" гэлээ.

- Битгий унт л даа.

- Өө за заа би зүүрмэглэчихэж, одоо унтахгүй ээ, давгүй.

- Хоёулаа гарах уу?

- Морь хармаар байна уу?

- За яршигдаа гэснээ Гажидмаа хөнжлийн сэжүүрээр амаа даран нугдганан инээгээд Шархүүгийн ихэд үсэрхэг суга руу гараа хийн гижигдэж "Yгүй ээ би чамд Жоотгонуур, Идэр бор хоёрыг үзүүлэх гэсэн юм” гэлээ.

- Тэмээ юмуу?

- Тийм, нэг нь ингэ, нөгөө нь харимал ат байхгүй юу.

- Аа. Тэд яахав дээ ямар алга болчих юм биш маргааш л үзье.

Гажидмаагийн урам жигтэйхэн суларч "Нээрэн тийм л дээ. Шархүүд юу нь сонин санагдах билээ" хэмээн сулбуухан бодтол Шархүү гэнэт сэргэн түүнийг тас тэвэрч нугалсан хөлийнх нь тахим руу бадируун хөлөөрөө их л өөриймсөг жийн тэнийлгээд шанхыг нь илбэн сөхөж хацар дээр нь удаанаар үнэрлэн үнссэнээ улмаар тэндээ халуун оргиулан озтол Гажидмаагийн хаахнаас гараад байгаа нь үл мэдэгдэх халуун сайхан хүсэл оргилон бадраад нүдээ анилаа. Нэг мэдсэн үүр цайж байв. Тооноор нь сандарч цочсон бөөн бүгээн адуу дэргэтэл хатиран ороод ирэх мэт цайвар гэгээ садран цутгаж гэрийн доторхи тавилга тодорч эхэлмэгц Шархүү нэгэнтээ суниагаад түүнийг ихэд халуун дотноор тэврэн үнэрлэн таалснаа босоод явав. Гажидмаа хоромхон зуур дугхийн нүднийхээ хорыг гаргуут босож цайгаа чаналаа. Yе үе дуу аялмаар ч шиг, бие нь ихэд хөнгөрч шөнөжин унтаагүй хир нь ядарсан шинж даанч үгүй оргиод орж гарч шалвалзлаа. Шархүү хоймрын ор дүүргэн гараа алдалчихаад унтаж байна. Гүйн очуут өвөр рүү нь хүйтэн гараа шургуулан эрхлэж наадмаар санагдсан их хүслээ ичиглэн шоолчихоод торомтой ингээ шувтарахаар гарлаа. Лог шар нь тушаатайгаа тэмтэчсээр яваа гялаан цагааны хажууд ирээд хэвчихэж. Жоотгонуур Идэр борын нөөлөг их илчинд халууцсан аятай бөөрийг нь налаад байдгаараа тарайчихсан хивж хэвтэнэ. Өөрөө ч мөн л ийм байсан байхдаа. Идэр бор үе үе ихэд янцаглан цатгалдаж хэвтэнэ. Харвал хоймрын ор дүүргэн унтаж хэвтээ Шархүү шиг Хөөрхий амьтан, юундаа ингэж ханаж цаддаг байнаа. Өнөөдрөөс хэдэн хоног уяж сойж уналгүй болохгүй нь. Өөх тосыг нь жоохон ч атугай дундруулж хайлуулж хом бөхийг нь нимгэлж, өгөхгүй бол хур хүчиндээ хуурамч цатгалдаад шинэ ногоо идэж шалихгүй чихэлдэхнэдээ, Буур нь хэдхэн хоногийн өмнө ороондоо галзууран алдаж байсандаа гэмших мэт нүд анилдуулан хоосон шүд хяхатнуулан сүргээс зайдуу хавчигнан чичрэн хэвтэнэ. Шартчихсан хүн шиг. Түүнд одоо Жоотгонуур ч тэр ер юү ч байсан хахь хамаагүй болсон бололтой. Хээлтэй ингэнүүд нь ихэд чихэлдэн янцаглалдаж сүүжилдэхийг үзвэл түрүүчийн ботго юү юүгүй цухуйх нь бололтой.

Гажидмаа гэнэтхэн "Yгүй ер эдэн шиг нэг төрөхсөн" гэж бодогдоод явчихлаа. Эхчүүдийг асрах гэрт эмнэлгийн асрагч сувилагч нараар асруулж тойлуулан шөл ууж төрсөн эхчүүдтэй дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсан шиг хэд хонохсон. Тэгтэл сувилагч орж ирээд л "За эхчүүдээ хүүхдээ хөхүүлэх цаг боллоо. Учир тоймгүй нялуурцгаагаад хөхүүлэх цаг хэтрүүлбээ. Амныхаа самбайг зүүцгээ авчихваа та нар, хүүхдэд ханиад хүрчихнэ шүү" гэж чухам өөрөө төрүүлээд өгч байгаа юм шиг л ихэмсэглэнэ шүү дээ. Тэр ч бас сайхан. За тэгээд л эхчүүд энд тэндгүй л хүүхдийнхээ өлгийг задлан тайлж нэг мэдсэн мөнөөх их таван ханат нялх хонгор үнэрээр халгиж орхино. Мөн ч таатай даа. Нээрэн нэг хүүхдийн булбарай зулай үнэрлэхсэн, би ч жилийн жилд л баахан ботгоны өрвөлөг л үнэрлэх юм шив дээ" хэмээн хөл алдсан бодол хөврүүлсээр хэдэн торомтой ингээ дор нь шувтарчихав. Түвэгсээд ч байх юм байсангүй. Торомтой ингэ нь бараг ширгээд чүү ай хоёр гурван цайны сүү л өгөв. Цайгаа сүлж энэ хоёрыгоо сэрэхээр л нэгмөсөн уухаас гэж бодоод ороо хураав. Шархүү энэ сэжүүрээс л сөхсөн байхдаа гэж санагдаад урьд шөнийх нь хөлгүй их жаргал цэнгэл бас л дутуудсан мэт санагдаж дотроо жуумалзан Шархүүг ширтээд "За гайгүй ээ" хэмээн шивнээд инээмсэглэн эргэв. Тэгтэл ч тэмээ нь босоцгоон холхилдоод эхэлцгээсэн тул гарч билчээрт нь гилчихээд загийн ганц хоёр өгөр хожуул хормойлсоор ирвэл нөгөө хоёр нь сэрчихсэн хоёр том хүн шиг дүнгэр дүнгэр ярьж хэвтэв. Тус тусынх нь аяганд өрөм тос үйгээд цайг нь аягалан орны нь өмнө тавилаа. Хүү нь сурснаараа орон дээрээ дөрвөн хөллүүт хөнжлөө хэдрээд цайгаа оочсоноо "Ижий надад яавлаг өгөөч" гэлээ.

- За заа цайгаа уучих. Дараа нь тожигнуулна биз. Шархүү орон дээрээ өндийгөөд хувцсаа эрж бөгтөгнөв.

- Цайгаа уучихаад аажуу уужуу босооч дээ.

- Сураагүй юм чинь эвгүй оргиод байна шүү. Босоё доо.

- Цайлж хэвтрээ хангаад босохгүй дээ. танай төвийнхөн ч нээрээ яарч адгаж босоод л хагас хугас цайтай л ажил руугаа шогшоод сурчихсан байдаг байхаа даа.

- Yгүй нээрээ, би одоо юундаа ч яарах билээ. Тухтайхан шиг цайлаад л босдог хэрэг үү дээ гэж Гажидмаа руу шунал дундраагүй харцаар ширтэн инээмсэглэтэл мөнөөх айхавтар харц нь энгэр заамны нь завсраар шургаад ороод ирэх болоод Гажидмаа дэмий л захаа тэмтэрч тэгшилж янзаллаа.

Нар дээр хөөрч жавар гэсэж уясаад ирэхээр Шархүү хөлдүү төмөр дүн дан хийлгэн машинаа ухаж төнхөж гарлаа. Байсгээд л "Тулгаа хүү минь нагтнаа аваад аль" гэнэ. Тэгснээ “Ээ хөөрхий наадах чинь дорцоов байна шүү дээ. Чи ер нь жолооч болж нэг л барахгүй нь ээ дээ" гээд инээж дуулдана. Гажидмаа дуу аялан орж гарангаа тогоо дүүрэн борцтой будаатай цай чанаж, илүү гэртээ ороод ганц гүзээ цагаан тосоо гарган ирж булангаас нь их л томоор эмтлэн авлаа. Ингэ нь ид ширүүн ботголж, шилэрсэн ингэний хойноос зүг чиггүй жонжуулж жонжуулж ботгыг нь дүүрч ядарсаар ирээд цайнд үйж уухад ядаргааг гаргууд тайлж амсхийлгэдэг идээсэн билээ. Харин энэ удаа эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалж орхив. Харамссан ч үгүй. Басхүү гэртээ оруут зүүн хоймрын авдраа уудлан ингэний нэрмэл гарган шар тос хийгээд зуухны хүхээн дээр тавьчихаад гэрээс гарч "Хөөе, жолооч нар цайгаа уу" хэмээн авдрынхаа мухраас хурган дээлээ гаргаж нар салхи амтлуулан хэцэн дээрээ тохож байгаа хүний адилаар сэтгэлийн гүнээс нургиулан дуудав. Хариуд нь их бага хоёр эр хүн хоёр өөр өнгөөр "За за одоохон очлоо” гэхийн сацуу өглөө ижлээс нь барьж уясан идэр бор гэнэтхэн жоотгонуурыг үгүйлэв үү, аль эсвэл эзнийхээ тэрхүү эервүү наалинхай дуунд уярч гуниглан сүүрслэж байгаа нь тэр үү хэнгэнэтэл гунгалан бурантагных нь үзүүрээс чангааж сарвайх уяа загаа тойрон эргэлдэв. Шархүү яаруу давчуу цайлж, халааж өгсөн архийг хам хум уунгуут түргэлэн гарч дахиад л мөнөөх төмрөө тожигнуулж эхлэв. Ер хичнээн ч удсан юм бүү мэд Гажидмаа "Энэ чинь хүний хүн, явуулын хэрмэл эр, тэгэхээр бушуухан л явахсан гэж яаралгүй яахав дээ” гэсэн гашуун бодол төрөөд хоолой нь юунд юм торж нулимс нь гилтэлзэн гарч иртэл "Байтлаа хүүхэд шиг уйлах нь үү дээ" гэж өөрийгөө зэмлэн унан алдсан нулимсаа ханцуйгаар шудруут тэмээндээ явъя даа хэмээн бодож гэрээс гарав. Нар баруун тийш нилээн хэвийжээ. Шархүү Тулга хоёр нэг том бөөрөнхий төмөр машиныхаа хажууд салгаад тавьчихсан доторхийг нь ухаж төнхөж байна. Yзвээс тэр нь дахин хэрэглэгдэхгүй болтлоо эвдэрчихээд доторхи жижиг сажиг юмных нь аль л бололцоотой гайгүйг нь түүж байх бололтой.

Нар жигтэй таатайхнаар ээсэн ээвэр дулаан өдөр байсанд "Ер нь өнөөдөр хүүгээ явуулъя байз" гэж бодогдоод ирэв, Салхинд гараад ирэг. Дандаа л гэрийн мухар сахиж байх гэж юу байх вэ. Муу хүү минь бүр уйдаж гансарч орхио, хээр гадаа явж. цангинатал дуулаг гэж санаад хүүгээ дуудав.

- Миний хүү, идэр бороороо яваад тэмээгээ хураагаад ир.

- Аа ээж, та явчих л даа. Би зөндөө их ажилтай байна шүү дээ.

- Ээжийнх нь бие зарайгаад халуураад байхад чи тоох ч үгүй юм. За яахав, яахав. Би хээр хөдөө халуурч дагжиж яваад тэмээ малаасаа унаад үхээд өгье л дөө. Аль тэр тохом гаргаад тохоод аль.

Хүү эхийнхээ царай өед аймсран харснаа "Ээжээ та амьсгаадаад байна шүү дээ" гэсэнд "Харин тэгээд яагаав. За за бушуул" хэмээн зандарчээ. Хүү нь ч гэр рүүгээ год харайн оров. Гажидмаа машин доогуураа хэвтээд юм оролдон байгаа Шархүүг нэгэнтээ хараад гуниглан сүүрс алдуут идэр бор руугаа очин бурантагийг нь тайлан хөтөлсөөр гэрийн хаяанд авчран сөглөж хэвтүүлтэл хүү нь үстэй дээлээ өмсөж дулаалчихсан тохмыг нь тэвэрч түүртэж бүдэчсээр гарч ирэв.

- Ижий би яваад ингээ хураагаад ирье. Харии нэг яавлаг аваад явъя тэгэх үү гэжээ. Гажидмаа "Эвий минь дээ" хэмээн дотор сэтгэлдээ дуу алдаж өөрийн үйлсгүй муухай санаагаа зүхсээр,

- За яахав дээ миний хүү. Хоолоо хийгээд байж бай. Торомныхоо хөлдүүсийг арилгаарай гэсэнд хүү тоосонгүй.

- Ээж би харин өнөөдөр бууз л идмээр байна. Та хөмлөн зоодой шулж байгаад амттай бууз хийгээрэй. Тэгээд та хоёр хоолоо идэлгүй намайг хүлээж байгаарай. Би ааруул өвөртөлчихсөн. Тээр хараа.

- За тэгвэл өөрөө мэддээ, явбал яваад ир. Ээж нь сайхан бууз хийгээд хүлээж байя битгий их оройтоорой. Тэмээгээ ширүүхэн алхуулаад ирээрэй.

Хүү мордоод "чүү" хэмээн давчихад харвал гарт нь ташуур байсангүй.

- Миний хүү хүлээгээрэй. Гажидмаа ийн хэлчихээд гэр рүүгээ гүйж ороод үлдсэн ганц тэнзээ барин гарч ирэв.

- Ээжээ надад дээс л өгчих.

- Барь барь миний хүү. Хээр билчээр дээр хүн хар таарвал муухай. Хүү үг дуугүй инээмсэглэн ташуурыг авч гуядтал идэр бор хаашаа явахаа сайн мэдэж байгаа бололтой тэртээ өмнө этгээдэд сүүмэлзэгч их бага хайрханыг чиглэн хамар шуухитнуулан тэшлээ.

- Миний хүү! Мэдээтэй яваарай унаа чинь авч шуугих вий.

- За аа ээжээ.

Гажидмаа хотныхоо хөлдүүсийг хүрз малтуураар гялав цалавхийтэл цэвэрлэчихээд илүү гэрээс мах оруулан гурилаа зуурав. Төдөлгүй Шархүү ч орж ирэв.

- Машин тэргээ ашгүй янзалж гүйцэв үү.

- Гүйцэхтэй мантай юм болжээ. Шинийг л тавихаас биш бүр болшгүй болчихож.

Гажидмаа зуухан дээрээс бүлээсгэсэн ус авч Шархүүгийн гар дээр хийж өгөөд томхон шиг загийн хожуул авчирч гал руугаа хийчих санаатай гарав. Тэгтэл зууханд багтчихмаар жижгэвтэр юм үгүй болжээ. Бас л түлээ үүрэх ажилтай болох нь хэмээн сэтгэлдээ дэмий нэг үглээд үлдсэн хожуулуудын хамгийн жижгийг чулуун дээр бяцлаж хагалах санаатай өргөх гээд даасангүй, дэмий жаал оролдоод аргал хормойлон орвол Шархүү түүнийг хармагц учрыг ойлгосон бололтой юм ч хэлсэнгүй зөрөөд гарчээ. Тэгтэл ч гадаа заг бяцлах дуулдлаа. Гажидмаа ч тэссэнгүй гартал мөнөөх даагддаггүй бүдүүн бүдүүн хөх загнуудыг толгой дээрээ сэгнийтэл өргөснөө "Сүй сүй” хэмээн чулуун дээр буулгана. Тэр тоолон заг нь ёолох мэт чихраад тас тас үсрэнэ. Гажидмаагийн нар ганц гарчээ. Болж хуна золигуудыг их элэг бариад даагдахгүй байдаг билүү та нар. Хоромхон зуурын дотор гадаах загийг нь бутлаж дуусгаад явган сууж гар дээрээ овоолоод босохдоо Гажидмааг харж инээмсэглэн "Маргааш нэг номхон ат аваад үлдэх юм шүү хэдүүлээ түлшээ базаанаа" гэлээ.

Гажидмааг хараахан төрөөгүй байгаа нялх ботгоны өөвийсөн өрвөлөг, бамбагар зөөлөн тавхай сэлтийг сэтгэлдээ эргэлдүүлэн хар цагаан хоёр өнгийн түүдгээр эргүүлэгтэй уяа томж суутал үе үе түүний зүг нүд буландан харж баруун хоймор ном уншин сүүжилдэж хэвтсэн Шархүү тэссэнгүй босож ирээд араас нь тэврэн авч гэдрэг нь дарав.

- Хүүе л дээ, хүн хүрээд ирнэ гэснээ инээд алдан өндөлзөв.

- Чи ер нь сайхан хүүхэн юмаа. Харах тусам улам л сайхан болоод байх юм.

- Мөөн, өөр юу гэмээр санагдах юм, Аймаг орны хүүхнүүд ч харин сайхан байдаг байх шүү.

- Миний хувьд ч тэр сайхнууд нь хүртээлгүй шүү дээ. Ер нь бол байдаг л байлгүй дээ, Миний хувьд ч ямар азаар машин маань энд ирж эвдэрвээ гэж бодоод учиргүй баярлаж байна даа. Гэхдээ би улсын хойшлуулашгүй ажилтай, чи эндээ нэгдлийн энэ олон малтай, бид хоёр яаж ч болсонгүй нэг үйлийн үр ургууллаа даа.

- Хүрээд ир л дээ. Хүү бид хоёр чамд аль байдгаа л зориулна гэж хэлэн алдаад хэлээ хазан тэслээ. Мөнөөх хөгжимчин яалаа мөн л ийм үг хэлж байсан. Хааяа нэг үзэгддэг тоо бүртгэгч ч ялгаагүй, холхиж байснаа л тэсэлгүй сум руугаа яардаг. Энэ Шархүү ч эгээ адил. Тэгэхээр тэр үйлийн үр гээч нь чухамдаа би өөрөө юм байна. Яая ч гэхэв дээ. Гоёо шиг л гав гашуун үйлийн үр чигээр өтлөх учиртай юм байхдаа. Шархүү түүний тахим цээжээр гараа оруулан сэвхийтэл өргөж орон дээр нь тавиут тэртэй тэргүй сулран чирэлдсэн бүсийг нь тайлж эхлэв.

- Хүн хүрээд ирнэ шүү дээ.

- Энэ эзгүй элсэн дунд хэн л ирэв гэж. Эсвэл чамд ирдэг хүн байдаг юм уу. За хэлчих нээрэн байдаг уу.

- Байтлаа хардах нь шив дээ. Надад хэн л ирэхэв дээ. Энгүүн яваа тэмээ малын эрэлчин алийг хэлж мэдэх билээ, гэнэтхэн ороод ирэхэд нь орон дээрээ жарвайтал хэвтэж байвал муухай.

- Энд бас сайхан байна шүү. Нам гүм, хэн ч байхгүй. Бид хоёр л байх шив дээ.

- Чи төв суурины хүн удахгүй уйдна л даа.

Шархүү хариуд нь юм хэлсэнгүй харин суганых нь товчийг имэрч мултлаад энгэрийг нь задгайлж эхэлсэнд,

- Шархүү байзна би хоймроор гээд Гажидмаа үгээ ч гүйцээсэнгүй нөмгөн хэвээр босож хоймрынхоо орыг хонхойлж эхэлжээ. Тэр хоёр хэсэг зуур зүүрмэглэж орхижээ. Гажидмааг зүүдэндээ цочин тийрээд сэртэл гал нэгэнт зогсоод гэрт зэвэр даажээ. Тооноодоо харснаа "Хүүе хүү минь ирэх болчихжээ" хэмээн уулга алдаад дан тэрлэгээ шүүртэл цээж нь хөлөрчихсөн унтаж байсан Шархүү ч цочин сэрж ухасхийв. Хоёул яаран гүйлдэж ор дэрээ хураагаад буузаа хийжээ. Гурвуул өвдөг өвдөгөө нийлүүлэн сууж мөн л шөнө дөл болтол шагай хамлаа. Хүү ташуурыг нь гээчихээд ирсэн авч Гажидмаа загнаж аашилсангүй. Ээжийнх нь бие сайжирч инээж хөхөрч байгаад хүү нь ч баярлаж ташуур гээсэн гэмэрхлээ мартагнан шагай хамж суусан хэвээр үүрэглэв. Гажидмаа орыг нь засаж хүүгээ унтуулаад эргэтэл Шархүү тоононы дор санжиганах гэрлийн унтраалгыг чадхийтэл даржээ. Нэг л мэдсэн тав зургаа хоногт Гажидмаагийн бие хөшүүн залхуутай байдаг нь оргүй болж арилаад зүйрлэвэл намар орой бороонд таана монгол нялхарсан их тал цэмцийн ногоорохын адил хөнгөн цолгиун болж орхив. Юуханд ч гэлээ инээд нь хүрч үе үе гижигдүүлсэн мэт тасхийтэл инээх авай. Мөнөөх засварын улсуудыг ирээд хоргүйхнээр шоглон наргихад ч савыг нь огт хоосон буцаасангүй.

- Тийм, тэгсэн юм. Танай Шархүүг мөн сайн аргамжлаа даа. Харин та нар очуут л дарга даамлууддаа хэлээд нааш нь ойр ойрхон явуулж байгаарай гэж хэлэх мөртлөө тас тасхийтэл инээсээр байжээ. Оройхон хирд тэд тэргийг нь засаж өгөөд аймаг руугаа буцацгаав. Шархүү маргааш нь сум руу явахаар шийдэж хонолоо. Тэр шөнө ер бусын богинохон шөнө байсан бөгөөд аймгийн төвд суугч царай зүс бие бялдараар өөрөөс нь хахь хамаагүй дор атлаа тэн хэмжээгүй их аз жаргалын эзэн болсон Шархүүгийн атигар давжаахан хүүхэнд тэсэлгүй атаархсан атаархал дарагдаж сэтгэл санаа цэлмэн "За боллоо" гэж бодогдож амжаагүй байтал үүр цайж эхлэв.

- Шархүү чиний авгай нээрэн тийм царай муутай юм гэж үү?

- Чиний хаана ч хүрэхгүй.

- Тэгээд яагаад суучихсан юм бэ? Салж болохгүй юм гэж үү дээ, Шархүү би чамд дасчихлаа би яах юм бэ? Чи намайг хайрлаач дээ.

- Яараад л суучихсан юм. Чамайг энд ингээд байж байх юм гэж мэдсэн биш дээ. Авгайгаасаа салж чаддаг юм гэхэд хүүхдүүдээсээ салж чадахгүй хүн шүү дээ би. Тэд маань одоо зам ширтээд бэтгэрч байгаа. Манай бага гэж яана, намайг чинь ёстой дагиж өгдөг эр шүү дээ.

Гажидмаа хөнжлийнхөө сэжүүрээр нүүрээ дараад гашуунаар мэгшин уйлав. Шархүү түүнийг өөр рүүгээ шахан аргадаж тэврэх гэхээр цээж рүү нь гараар тулан цахдаж гэдийв. Шархүү ч аргадах гэж дахиж хүчилсэнгүй. Тэгэхээр нь яв яв хэмээн дохиж түлхвэл босоод явжээ. Тийнхүү хэнэг ч үгүй босоод явчихна чинээ санаагүйдээ гэнэт учиргүй харамсан нулимсаа шудран арччихаад босож араас нь очин баахан ноололдов. Нар юү юүгүй мандах дөхжээ. Гажидмаа анх удаа гэрэлт халуун нарыг сэтгэлдээ ад үзэн зандарсан авч нэгэнт өнгөрчээ. Орчлон хорвоо, түүнийг гэрэлтүүлэн гийгүүлэгч ээлт наран би чамд ямар буруутай үйл хийсэн билээ дээ гэх адил зүүн уулын араас цухуйж торгон утас мэт ширхэг нь тооноор гулган орж ирээд жаазтай зурагных нь буланд амсхийх аятай гялтайж байлаа...

... Шархүү бүхээгтээ орж хаалгаа хапхийтэл хаав. Тэгээд түлхүүрээ түлхэхийн өмнө гэрийнхээ үүдэнд бөртийн зогсох хоёрыг харлаа. Хүү нь эхийнхээ гэдсэнд шахан наалдаад нулимс тунасан нүдээр ширтэж байна. Энэ нь тунасан нулимсны цаадах сэргэлэн хар нүд юуг хэлнэв. Ингээд л хаашаа ч хамаагүй яваад өгөхсөн гэж байгаа ч юм болов уу, эсвэл энэ муухай дуутай хүйтэн төмөр тэрэг байгаагүй бол Шархүү ах энд л байж байх байсандаа гэж өгүүлнэ үү бүү мэд. Тэрээр сайртаж хагарсан могжгор гараараа эхийнхээ хормойг хумиж базсаныг нь л зэгсэн сайн анзаарч харав. Энэ л жижиг бор гараар шагайг бөөн бөөнөөр нь хамж байсан. Хөөрхий дөө. Харин тэр хүү юү ч захисангүй. Хүүхдүүд нь ийш тийшээ явах бүрд нь ааруул ээзгий ч юм уу үгүйдээ л гэхэд гоёо захиж бөөн шагшаан шулганаан болдог энэ хүү тэгсэнгүй. Гажидмаагийн нүдэнд мөн л нулимс гялтайж харагдавч түүнээ унагахгүйсэн хэмээн хүчилж байгаа бололтой мушийтал инээмсэглэн хүүгийнхээ түнжгэр зулайг зөөлөн бор алгаараа илж зогсоно. Хэдхэн цагийн өмнө энэ л дулаан алгаар өөрийнх нь цээжийг ингэж л халуу оргитол илж агдлан тэвэрч тоононы бүдэгхэн туяанд цээжээ цайвартуулан аяглаж байсансан. Ийн бодтол дахиад л нэг хономоор санагдан тэсэлгүй шүлсээ гүд хийтэл залгив. Боломжийн л хүүхэн дээ. Харин эхнэрийн Дорлигийнд өгөөрэй гэсэн яавлагийг яаж ч болсонгүй эднийд өгчихөв байна. Хожим мэдчихээд цамнаад унахааргүй нэг аятайхан шалтаг олж хэлэх юм шүү. Сум орох замдаа л бодоод олчихдог хэрэг хэмээн бодсоноо нойр дутуугийн эрхээр өөрийн эрхгүй эвшээж орхижээ. Тийн эвшээтэл нүдэнд нь ус урсах мэт болоод тэрхүү урссан их үер хүү эх хоёрыг хамаад явчих шиг болсонд нүдээ нухаад харвал тэр хоёр гэрийнхээ үүдэнд зогссон хэвээр л байжээ, Шархүү нэгэнтээ тамшаалж тамхиа асаангуут түлхүүрээ түлхэж тэргээ хэд хүчтэй хаазлан нургиулж аваад хөдөллөө. Тэр яваад өгөв. Тэрхүү сүр бараатай машины зогсож байсан газарт түүний талын талд ч хүрэхгүй, хонхойж хоосорсон хөлдүү төмөр ямар нэг олон нүдтэй амьтан "Намайг ингээд орхичихлоо гэж үү" хэмээн гайхах адил онгойж харласаар үлдэв.

- Өө золигдоо, энэнийгээ зайлуулчихаарай гэж хэлэхээ мартчихсан байна шүү дээ. Бид хоёр яагаад ч даахгүй байхдаа хэмээн Гажидмаа харамсан бодсоноо "Yгүй ер нь тэмээ мал үргэлж туйлаад байхгүй болж гэм нүдний буланд өртөсгээд байж байг дээ хэмээн цайруулан уужирлаа. Машины дуу холдон холдсоор Шар хөвийн дөрөлжөөд мацан гарч харагдсанаа зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гялаан цагаан гэнэт хэнгэнэтэл гунганалаа. Ижил хэдэн атаа үгүйлж дээ. Бүгд эр сүвтэй атлаа ингэтлээ ижилддэг мөн сонин амьтад шүү.

- Ингэсгээд ижий нь тэмээ рүүгээ явъя даа. Миний хүү борцтой гурилтай хоол хийгээрэй. Ижийгээ оройтвол гал гаргаарай.

Хүү нь хариу дуугарсангүй, харин эхийнхээ хормойг шүүрэн угзарч юунаас ч юм нүдээ нуух адил нүүрээ даржээ.

Би чамайг хэзээ ч хэцүү үед чинь, буруу явахад чинь, алдахад чинь, ялагдахад чинь орхихгүй
Би чамайг хэзээ ч хэцүү үед чинь, буруу явахад чинь, алдахад чинь, ялагдахад чинь орхихгүй. Тэр үед чи намайг гомдоосон байлаа ч, итгэлийг минь алдсан байлаа ч би тэвчээд дэргэд чинь байж түшиж тулна. Чамайг алдаад дахин босоход чинь туслана. Би чамайг ялагдахад дахин хичээхэд чинь дэмнэнэ. Зовлон хагацал уйтгар гуниг дайрвал би чамайг хөгжөөнө. Буруудаад уруудаад байвал би татаад босгоно. ЭНЭ БОЛ ХАЙР ЮМ.

ХОЙД ЭХ /ӨГҮҮЛЛЭГ/
Гэрэлмаа онгоцны цонхоор харлаа. Бараан хар үүлсийг зүсэн урагш тэмүүлэх онгоц бүүдгэр тэнгэрийн уудамд ганцаараа дүүлж байхыг тэр харав. Онгоц ялимгүй савлаж, доош дээш болох бүрийд түүний цээжинд нэг л том чулуу зүүлттэй байх шиг санагдана. Түүний амьдрал яг л энэ онгоц шиг нэг уруудаж, нэг өгсөж, нэг савлаж өнгөрч.

АЙН РЭНД. Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...

Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо: Би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгvй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичихээр шийдсэн юм.

Д.Сүхбаатарын баримал толгой сэгсэрсэн нь
Монгол нутаг газар хөдлөлийн идэвхтэй бүс бөгөөд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон Их Богд уулын газар хөдлөлт манай гариг дээр тохиосон асар хүчтэй цөөхөн газар хөдлөлтийн нэг байсан бөгөөд энэ хөдлөлтийн улмаас дэлхийн тэнхлэг хазайсан гэх нотолгоо байдаг аж. Их Богдын газар хөдлөлтийн хүч 10-12 балл байсан гэдэг. Тэр өдөр тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг сайхан байжээ. Гэтэл өдрийн 11 цагийн үед гэнэт тоос шороо манарч, их дуу чимээ нүргэлэн, газар асар хүчтэй донсолсон байна. Хэдхэн хормын дотор газарт хэдэн зуун километрээр үргэлжлэх ан цав үүсч, газар хагарчээ. Энэхүү үүссэн хагаралыг 400 км урт гэж үздэг ч Оросын эрдэмтэд 700 км хэмээн судалгааны тайландаа дурдсан нь бий. Газрын энэ хагаралд олон тооны мал амьтан унаж үхжээ. Энэ газар хөдлөлтийг биеэр мэдэрч нүдээр харсан хүмүүс бий. Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаар явж байхдаа ахмад настан Н.Доржнамжимтай уулзаж тэрхүү газар хөдлөлтийн талаар товч хөөрөлдөж байв. Доржнамжим тэр үед 7-8 настай хүүхэд байжээ. Бага үдийн алдад гэнэт их битүү чимээ гарч гэр доргих шиг болсон. Хүмүүс юу болов гээд гарахад тэртээд харагдах Богд хайрханы орой дээр тэнгэр тулсан тоос шороо татаж, гэрийнх нь ойролцоо хэд хэд хэдэн газраас ус олгойдож байсан гэдэг. Улаанбаатар хотод оршин суугаа өндөр настан Адъяа гуай энэ талаар ярихдаа:

-"Тэр өдөр хоёр ч удаа газар хөдлөлт болсон. Эхлээд нэлээд хүчтэй хэрнээ эвдрэл сүйтгэл авчирахааргүй хөдлөлт болсон. Тиймээс Богд сумын албан хаагчид болон сурагчид бүгд гадаа гарчихсан байх үеэр хоёр дахь их хүчтэй хөдлөлт болсон учир хүний амь насны хохирол бага байсан гэдгийг тодотгосон юм. Газар хөдлөх үеэр уулын чулуу бэлрүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон хар сарлаг уулын уруу тоос шороо татуулан бууж байх шиг харагдсан. Энэ чулуунд даруулж хүн мал ан амьтан амь үрэгдсэн хэмээн ярьсан юм.

1957 оны 12 дугаар сарын 4-нд орон нутгийн удирдагчид Улаанбаатарт ирээд төрийн ордонд хуралдаж байжээ. Энэ үеэр Ховд аймгийн дарга Олдох үг хэлж байх үеэр тайзны ард байсан Д.Сүхбаатарын цээж баримал толгой сэгсэрчээ. Олдохын ярьж байгааг Сүхбаатар зөвшөөрөхгүй байна гэсэн шог яриа ч гараад амжиж. Гэвч энэ нь Их Богдын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдсэн нь тэр байжээ. Тэр үед Намын Төв Хорооны даалгавараар Их Богдод болсон байгалийн гамшгийг газар дээр нь очиж үзэж танилцсан тухайн үеийн Намын Хянан шалгах Хорооны дарга асан Т.Гэндэн энэ тухайд хэрхэн дурссаныг сонирхоё. Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан байв. Намхан шавар байшин нурлаа ч аюул багатай юм. Их Богд уулнаас өнхөрсөн чулуу 10-аад км зайтай байсан эзгүй гэрийг цөм цохьсон байв. Сүрхий гарз гэвэл Богд уулын аманд худгаас рашаан авч байсан Батсүх гэдэг залуу худагтаа дарагдаж амь алдсан... хэмээн өгүүлжээ. Ер нь энэ үеэр нийтдээ 30 орчим хүн эндсэн гэх олон улсын байгууллагаас гарсан тооцоо бий. Энэ явдлын дараа газраас ус оргилж 30 гаруй км урт урссан гол дөрвөн жилийн дараа татарчээ.

Мөн Их Богд уулын Бахар хэмээх уулын оргил орой хэсэг тасарч унахдаа хоёр голын хөндийг хааснаар эдүгээ "Оюу", "Номин" нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгожээ. АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгийн тооцоолсноор маш хүчтэйд тооцогдох дэлхий нийтэд тохиосон 170 газар хөдлөлтийн 4 нь Монголд тохиосон байгаа юм.

http://www.zaluu.com/read/2h2f3g7cc

ЭХНЭР /Өгүүллэг/
"Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа” Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

– Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж

– Хэн бэ?

– . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож

"Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”

– Хэн бэ? Чи

– Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.

– Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.

Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу "махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.

"Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”

Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор

– Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.

"Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”

Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .

Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармаар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амсхийв.

"Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”

Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.

"Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”

Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.

Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцсыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.

"Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцсыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”

Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлхийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй "жаргалтай” уйлж сууна.

"Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”

Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд "Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.

"Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсан сан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”

– За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж "гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.

"Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”

Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.

"Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”

Тэр шал арчсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцсыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.

"За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”

Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцсаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийнхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь

– Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.

– Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.

"Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”

Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.

"Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцсаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”

Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.

– Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?

– Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.

– Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?

– Аанхаан, дуртай шүү.

"Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”

Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.

"Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”

Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.

– Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ

– Аавд өгчихөөрэй гээд бослоо.

– Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?

– Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.

"Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уучлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”

Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч унтдаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй

– Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас "аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж

– Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад

"Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”

Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.

Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал "Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.

Зохиолч: Түмэнбаярын Бум-Эрдэнэ

МОНГОЛД ХЭН АЖИЛ ХИЙДЭГ ВЭ? /Хошин өгүүллэг/
"Монголд ажил хийдэг хүн байхгүй” гэж нэг гадаад ноён миний шарыг хөдөлгөв. Ингээд би тэр гадаад хүнд ажил хийж буй Монгол хүн үзүүлэхээр гарлаа. Бид хоёртой эхлээд барилдаж буй хоёр бөх таарав. Би нөгөө гадаад эрд,

-За та харав уу? Энэ хоёр бөхийг та зүгээр сууж байна гэх үү? гэж амыг нь асуувал, тэр новш,

-Та нар энийг ажил гэдэг юм уу? гэж өөдөөс тэнэгтэв.

-Ажил гэхгүй юу гэх юм бэ? Энэ хоёр бөх чинь учиргүй их ядарч, хар хөлс нь асгарч байна шүү дээ. Нөгөө гадаад чинь надтай маргасангүй. Бодвол, надад мад тавиулахаас ичсэн биз. Бид хоёр цааш явлаа. Нэг том танхимд орвол, Монголчууд шүлэг уншиж байна. Гэтэл нөгөөх чинь надаас,

-Энд ажил хийж байгаа хүн хаана байна? гэнэ. Үгүй таминь, яруу найраг цээжээр уншиж байгаа хүнийг харсан хэрнээ "Ажил хийж буй хүн хаана байна?” гэж байгаа хүнтэй чинь яаж харьцах болж байна?... Өөр нэг танхимын үүдийг татвал, тэнд семинар болж байна.

-За та, улс орноо хэрхэн түргэн хөгжүүлэх вэ? гэж семинардаж буй энэ олон сэхээтнийг ажил хийгээгүй гэж арай доромжлох юм биш биз? гэвэл, тэр цөхрөнгүйгээр толгой сэгсэрлээ. "Яадаг шааран бэ?” гэж би дотроо дургүйцсэн авч, гаднаа өндөр хөгжилтэй орны боловсон иргэний дүрийг урнаар эсгээд,

-Тэгвэл нөгөө талын зааланд олон улсын симпозиум болж байна. Түүнийг та даанч ажил гэнэ биз дэ? гэвэл, нөгөөх чинь бухимдмаар царайлж,

-Үгүй ээ эрхэм минь, би хоёр гараараа ажил хийж, юм бүтээж буй Монгол хүнийг сонирхож байна гэнэ. Би түүнд одон гардуулж буй Ерөнхийлөгчөө үзүүлээд,

- За та манай Ерөнхийлөгчийг ажил хийгээгүй зүгээр байна гэх үү? Шагнагдаж буй хүний энгэрт одон зүүж байгаа Ерөнхийлөгчийг та хоёр гараа хөдөлгөөгүй гэх үү? Энгэртээ одон зүүлгэж байгаа хүн чинь Хөдөлмөрийн баатар мэдэв үү? Танай хөрөнгөтөн ертөнцөд Хөдөлмөрийн баатар байдаг уу?... Мэдээж байхгүй. Тэгвэл, Монгол улс Хөдөлмөрийнхөө баатрын тоогоор дэлхийд Оросын дараа хоёрт ордог гүрэн. Тэгэхэд та Монголд хөдөлмөр хийдэг хүн байна уу? гээд байдаг та мөн ч улс төрийн боловсролгүй яа гэж үхтэл нь ёжлов.

Надтай их адайр гадаад учирсан бололтой. Одон гардуулж буй ёслолыг шоолох янзтай. Миний зэвүү хүрч, УИХ-ын эрхэм гишүүдийн алдарт хурдан хүлгүүдийн уралдаан үзүүлээд,

-Энэ таныхаар ажил бас биш үү? гэвэл, тэрбээр шууд "Биш” гэв. Гуйлга гуйж суугаа хүн үзүүллээ, аргаа бараад өвгөнтийн архичдыг танилцуулав. Түүнийхээр бүгд ажил биш гэнэ. Сонгуульд санал өгч буй хүн үзүүлэв. Нэр дэвшиж буй босстой гар бариуллаа. Дуу дуулж буй баян тансаг одуудыг танилцуулав. Бүгд биш гэнэ. Арга нь барагдсан гадаад эцэст нь надаас,

-Ажил хийж буй хүн та бид хоёр олохгүй бололтой. Тэгэхээр та надад Монгол хүний хийсэн юмыг үзүүл гэнэ. Сонгуулийн гоё хайрцаг үзүүлэв. Тэгсэн нь Солонгос улсын бэлэглэсэн хайрцаг болж таарав. Шал угаадаг модоо үзүүлэв. Тэр нь Японд хийсэн эд гэнэ. Гудамжинд байгаа боловсон жорлонгоо үзүүлтэл, бас Солонгосын бүтээгдэхүүн аж. Туул голын хогийг түүж яваа залуусыг танилцуултал, дандаа Японы оюутнууд байна. Эцэст нь барилга барьж байгаа хүмүүс дээр нөгөө муу гадаадыг чирээд очсон нь тэнд дандаа Хятад барилгачид ажиллаж байв. Тэгтэл бид хоёрын нүдэнд сарзгар муу модон хашаагаа гаднаас нь будаж буй хэсэг хүн өртлөө.

- За эрхэм минь, энэ ажил биш үү? гэвэл, тэрбээр арга буюу "Ажил мөн” гэж эцсийн эцэст зөвшөөрөв. Гэтэл хашаа будаж буй хүмүүс маань Солонгосын нэг дээд сургуулийн багш, доктор профессорууд болж таарлаа.

-Хашааны эзэн Монгол энэ үед юу бүтээж байна? гэж нөгөө гадаад чинь шургуутаж, хоёр банзны завсраар дотогш шагайвал, хашааны эзэн согтуу Монгол өөдөөс нь хамаг байдгаа гаргачихсан хашаа руугаа шээж зогслоо. Нөгөө гадаад ноён баяртайгаар инээж,

-Эцсийн эцэст ажил хийж буй Монгол хүн нэгийг харлаа. Энэ хүн өөрийнхөө өмнөөс бусдаар шээлгээгүй хойно ажил хийж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрөө өөртөө үйлчилж байна гээд хашаа руугаа саригчийн зургийг авлаа. Ёох, арай гэж нэг юм ажил хийж буй МОНГОЛТОЙ таарчээ.

Зохиолч Ц. Доржготов /Төрийн шагналт, МУСГЗ/

Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
Ойрдууд

(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)

Ойрд гэсэн нэр (Oirat) анхлан 1202 онд үзэгдсэн байдаг. Уг онд Найманы
вангийн дүү Буйраг, Мэргидийн тэргүүн Тогтайбэх, Ойрдын тэргүүн Хутугбэх
нар хавсран Чингис хааныг цэрэглэн дайрсан боловч чадалгүй гэдрэг
буцжээ. Дараа жил нь Хангайн нуруунд дахин тулалдсан боловч ялагдсан.
1208 онд Чингис хаан Эрчис мөрөн зүг цэрэглэхэд Ойрдын Хутугбэх цэрэг
гарган тусалж итгэлийг олсон байна.[i] Ойрдууд Шишгэд гол болон өнөөгийн
Тувагийн нутаг дахь Енисей мөрний эхээр амьдардаг байжээ. Рашид
ад-Диний өгүүлснээр ойрдуудын хэл нь монгол боловч аялга нь баахан
зөрөөтэй аж.[ii]

Чингисийн үед байсан 40 түмнээс Юань гүрний дараа Баруун гарын гурав,
Зүүн гарын гурван түмэн үлдсэн ба үүний гадна Ойрдын Дөрвөн түмэн
байлаа. Иймээс чухамдаа зургаан түмэн монгол, дөрвөн түмэн ойрд гэх үг
гарсан ба мөн хуучин заншлаар бүх Монголыг Ойрдын хамтаар дөчин дөрвөн
хоёр гэх ч бий. Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагджээ. Баруун Монгол нь
дөрвөн түмэн ойрд, эсвэл товчоор дөрвөн ойрд гэсэн нэртэй болов.

Ойрд гэсэн нэрийн гарал эдүгээ болтол тодорхой биш. Ойн иргэд, ойн ард
гэснээс гаралтай гэж нэг хэсэг нь батлахад нөгөө хэсэг нь ойр төрөл
гэдгээс гэж мэтгэдэг. Хятад хэлэнд "р” авиа байдаггүй учраас "өөлд”
гэсэн нэршил үүссэн (Olot people) ба тэндээс орос хэлээр "олёт” гэх
болжээ. Өдгөө өөлд гэж Зүүнгарын хамгийн хүчирхэг аймаг нь болох цорос
овгийнхны удмыг нэрлэх ба Монголд 15 мянга орчим, Хятадын Хөлөнбуйр
болон Шиньжаанд цөөн хэдэн мянган өөлдүүд бий. Одоо Ойрд гэсэн ерөнхий
нэрийн дор захчин (33 мянга), торгууд (10 мянга), мянгад (7 мянга), баяд
(50 мянга), дөрвөд (67 мянга), өөлд зэрэг угсаатны бүлгүүд Монгол улсад
амьдран суугаа.[iii] Үүнээс гадна 170 мянган халимаг Орост, 150 мянган
торгууд Хятадад буй нь мөн ойрдууд юм.

Чингисийн үед ойрдууд Байгал нуурын баруугаар их хөвчид амьдардаг
байжээ. Тэд малчин нүүдэлчин биш харин хөвчийн ангаар амь зуулгаа
хангадаг байв. Персийн сурвалжид ойрд нарын тухай бичихдээ:

Бусад монголчууд эсгий гэрт амьдарч мал малладаг байхад тэд балар
хөвчид зөвхөн ан хийж амьдрах ба малчин нүүдэлчдийн амьдралаас эрс тэс
ялгаатай. Тэдэнд ангийн арьсаар хучсан шовгор урцнаас өөр сууц үгүй.
Өвөл болохоор тэд цасан дундуур тэнүүчлэн, гартаа барьсан саваагаар цас
хатган урагшилж ан хоморго үйлдэнэ.[iv]

Хэдийгээр ойн анч ойрдууд талын нүүдэлчдэд аюул учруулж барахгүй боловч
тусалж чадах байлаа. Хутугбэк хүн ардаа дагуулан шинээр тодорч буй
талын их баатарт дагаар оржээ.

Жонатан Свифтийн Гулливерийн аялал зохиолд зэргэлдээ хоёр арлынхан
өндгийг мохоо талаас нь хагалах уу, хурц талаас нь уу гэдэг дээр
маргалдан дайн хийсэн тухай гардагв.[v] Үүнтэй адил нүүдэлчид хоорондоо
далим л гарвал муудалцахад бэлэн байдаг. Японы эрдэмтэн Мияваки Жунко
Халх-Ойрдын муудалцааны анхлан шалтгааныг ингэж тайлбарласан байдаг:
1394 онд сууринд суусан Элбэг хаан ойрдын Хохай тайвангийн ятгалгаар
Хархүчлүг хунтайжийн үзэсгэлэнт эхнэр Зунждунгоог булаан авчээ. Тэгэхдээ
нөхрийг нь алсан байна. Хүүхэн өшөө авахын тулд Хохайд архи өгч
согтоогоод өөрийг нь хүчирхийлсэн болгож их хаанд матжээ. Хохайг хаантан
алсан төдийгүй хүүг нь болон өөр нэг ойрд хүн болох Угчхашахын бас
цаазалж. Энэ нь Монгол, Ойрд хоёрын арцалдах эхний шалтаг болсон гэх.
Муудалцаан улам даамжирсаар Эсэн тайшийн үед ойрдууд Хубилайн удмыг
таслахдаа хүрсэн гэнэ.[vi]

Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан
дөрвөн зуун жил үргэлжилжээ. Юань гүрний үеэс эхлэн муудалцаж, Юанийн
дараагаас бүр ширүүссээр Манж Чин гүрний эрхшээлд орох хүртэл
үргэлжилсэн юм. Ихэнх тохиолдолд ойрдууд зүүн Монгол руу довтолдог, зүүн
монголчууд эргүүлж цохидог, хөөдөг дараалалтай байв. Гол шалтгаан нь
малын билчээрийн төлөөх дайн юм. Ойрдууд эртнээс Алтай болон Соёоны
нуруугаар нутаглаж ирсэн. Тэнд мод ургамал тарчиг, хад асга ихтэй шовх
залуу уулстай. Ийм газар олон малд хүрэлцэх билчээр хомс, байгаль цаг
уур ч илүү ширүүн догшин. Ийм болохоор ойрдуудын амьдрал зүүн
монголчуудаа бодвол илүү зүдүү байжээ. Гэтэл Хэнтий, Хангай, Хянганы
нуруугаар нутаглах зүүн монголчуудад билчээр хангалттай. Тэдэнд илүү нам
дор газрын өргөн уудам уулс, тал, говь заяажээ. Цаг уур илүү
тааламжтай, малын билчээр тэнүүн учир мал сүрэг амархан өсч үрждэг
болохоор илүү чинээлэг амьдралтай.

Ид зөрчилдөөний үеэр ойрдууд довтолгооны "Дөрвөн ойрд” хэмээх холбоо
байгуулсан бол талын монголчууд "Халх” хэмээх хамгаалалтын фронт шинээр
сөргүүлэн буй болгосон гэлтэй. Зарим эрдэмтний баталж буйгаар цорос,
хошуут, торгууд гэсэн гурван аймаг дээр ХVI зууны үед дөрвөд аймаг
нэмэгдээд Дөрвөн ойрдын холбоо үүссэн ч гэдэг. Чингисийн шууд удмын
монголчууд болох халх болон цахарууд түүхийн ихэнх хугацаанд нэгдсэн
удирдлагатай байсан бол ойрдууд дотроо тийм хэлхээгүй байжээ. Иймээс
дөрвөн ойрд гэдэг нь биенээсээ хамааралгүй дөрвөн гишүүний холбоо юм.
Гэхдээ ихэнх түүхийн баримтаас үзэхэд дөрвөн ойрдод цорос, хошууд,
торгууд, бас хойдууд байсан ба дөрвөдүүд хожим энэ холбоонд нэгджээ.

Халимагт  торгууд, хойдууд, дөрвөд, хошууд ястан гаралтай ойрдууд
амьдардаг. Тэдний хоорондын антропологийн ялгааг олохоор Чебоксаров
(1935), Левин, Трофимова нар (1937), Ашилова (1976) антропометрийн
судалгаа тус тус хийсэн байдаг. 1997 онд Оросын Шинжлэх ухааны академиас
мөн ийм зорилготойгоор халимаг хүмүүст генетик судалгаа явуулжээ. Тэд
зарим генетик маркерийн уургийн системийн аллелийн давтамжийг
зэрэгцүүлэн гаргаж ирэх популяцийн генетик судалгаа хийсэн юм. Ийм
төрлийн судалгааг Европын бүх үндэстнүүдэд хийснээр гарал үүсэл, хэн нь
хэнтэйгээ холилдсон болох, нүүдэл суудлын хандлагыг тодорхойлсон.[vii]
Тэр судалгааны хүрээнд Европын монголчуудыг бас хамааруулсан ажгуу.
Судалгааны дүнг харьцуулан дүн шинжилгээ хийж болно. Торгуудууд нь
Чингис хааны хамгаалалтанд явж байсан хишигтэн цэргүүдийн удам аж. Тэд
хорчин угсаатнаас салан нүүж ойрд угсаатанд хамрах болсон аж. Тэдний
гений давтамж нь нийт монголчууд, түүний дотор халх, буриад
хүмүүсийнхтэй таарч байв. Хошууд, хойтууд ч мөн адил үр дүн үзүүлсэн
байна. Харин дөрвөдүүдийн генийн давтамж нь түрэг хүмүүсийнхтэй таарсан
байна.[viii]

Мөнх нүүж явдаг, газартай холбогдох шүтэлцээ нь сул монголчуудын
тодорхой овог, отог, ястныг тэнд эндээс гаралтай гэж мэтгэх нь утга
учраар бага юм. Тухайн бүлэг тодорхой газар орчмоор, тодорхой хугацаанд
нутаглан нүүх боловч тун элбэг үзэгдэл болох дайн байлдаан, байгалийн
гамшгаас болон хэдэн зуун километр, магадгүй заримдаа хэдэн мянгаар
тоологдох километр хол нүүн холдож өөр газар овог, отог, аймгаараа
нутаглана. Магадгүй Ойрдын олон отог, овог Сибирийн ойгоос ирсэн байж
болох боловч мөн олон нь Хөх нуур, Байдрагаас нүүн иржээ. Эдүгээ Увс
нуурын баруун эргээр амьдрах дөрвөд нар ХVII зуунд Зайсан нуурын орчмоос
Хөх нуур руу нүүдэллэсэн ба тэндээ зуун жил амьдарсны дараанаас зарим
нь Далай нуур руу, зарим нь Увс нуур руу дахин нүүдэллэсэн аж. Зарим нь
торгууд нарыг даган Ижил мөрөн нүүсэн, Одоо ч Халимагт нэлээд дөрвөд
бий. Өнөөгийн буриадын ч олон отог Хөх нуур, Долон нуур зэргээс умар
тийш нүүн Байгал орчимд ирж нутагшсан гэдэг.

1393 онд үхсэн Мөнхтөмөр хэмээгч ойрд ноёны гурван хүү Махмуд, Тайчин,
Батболд нар Элбэг хааныг үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүйгээ
зарласан байна. Ингээд Монгол орон үндсэн хоёр хэсэгт хуваагджээ.
Газарзүйн байршлын хувьд Ойрдынх илүү ашигтай байлаа. Учир нь, баруун
тийш худалдааны гол замтай ойрхон, үүнээсээ болж Хятадын хойгуур хийх
худалдааны замыг дангаар эзэгнэхийн тулд Халхтай байнга дайтаж байлаа.
Мин династийн хятадууд үүнийг нь дорхноо өлгөн авч ойрдуудад янз бүрээр
туслах болжээ. 1409 онд Эзэн хаан Юнлэ (Yongle) ойрдын гурван
толгойлогчдод цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан байна. Ойрдууд
Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд эргээд Халхыг
дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч хавсарч Ойрдыг
цохижээ. Халх-Ойрдын зөрчил ч энэ үеэс эхтэй, хятадууд ч ээлжилж бие
биенд нь туслан монголчуудын хүчийг нь туйлдуулдаг аргаа энэ үеэс олон
жил хэрэглэсэн юм.

1418 онд Тогоон тайш хэмээх ер бусын эр зоригтой, ухаалаг ноён Ойрдыг
удирдлаа. Тэрээр Монголыг нэгтгэх зорилго тавин Зүүн Монголын тархай
бутархай ноёдыг ээлж дараалан цохисоор бүх Монголыг нэгтгээд Тайсуныг
хаан ширээнд залан өөрөө шадар сайд буюу тайши нь болжээ. Түүнийг
үхсэний дараа хүү Эсэн тайши эцгийнхээ үйл хэргийг залгамжилсан төдийгүй
Монголын үе үеийн хаадын хамгийн гол зорилго болох Хятадыг эзлэх дайнд
морджээ. Тэрээр нэгэн удаагийн тулалдаанд Хятадын Эзэн хаан Ин Зун-г
(Emperor Yingzong) олзолж авсан гэдэг. Хааныг хятадуудад ашигтайгаар
наймаалцах гэтэл цаадуул нь Эзэн хааны дүүг шинэ хаан болгочихоод Ин
Зун-г буцааж авах хүсэлгүй тул эцэст нь зүгээр буцаажээ.[ix]

Гэтэл Эсэн засгийн эрхийн төлөө Тайсун хаантай муудалцсан тул бушуухан
Хятадтай сайдаад юун түрүүн дотоод асуудлаа зохицуулах боллоо. Зөрчил
юунд байв гэхээр Тайсун хааны дараа Монголын хаан ширээг хэн залгамжлах
вэ гэдэг дээр маргасан хэрэг. Тайсуны нэг эхнэр нь Эсэнгийн эгч, өөрөөр
хэлбэл ойрд хатан. Хатнаас гарсан хүүг Тайсун угсаа залгамжлагч
гэсэнгүй, өөр хатны хүүг нэрлэжээ. Тулалдаанд Тайсун хаан ялагдаж,
зугтаж яваад хорлогдсон гэх. 1451 онд Тайсун алагдсаны дараа Эсэн
Чингисийн угсааны бүх язгууртнуудыг алж зөвхөн ойрд гаралтай
эмэгтэйчүүдийг үлдээв. Ингэж Хубилайн удмыг таслаад өөрийгөө бүх
Монголын хаанаар зарлав.[x]Манжуураас Шиньжаан хүртэл, Байгал далайгаас
Цагаан хэрэм хүртэл монголчуудын өлгий нутгийг Эсэн ийнхүү нэгтгэж
чадлаа. Эсэн тайш Монголын хаадын удмыг таслахдаа Тайсун хааны дүү
Агваржин, түүний хүү Хархүчүг нарыг ч хороожээ. Хархүчүг жононгийн
төрсөн хүү Баянмөнх жонон Могиластан руу зугтан амь гарчээ. Хубилайн
удмыхнаас үлдсэн ганц хүн болох Баянмөнх жононгийн төрсөн үр нялх
Батмөнхийг говьд айлд нуусан. Хожим 1487 онд түүнийг 7 настайд нь
сууринд суулгаж Даян хаан хэмээх цолыг хүртээжээ.

Эсэн улам цаашилж энэ үед Эрчис мөрнөөс Тэнгэр уул хүртэл, Бэркүлээс
Балхаш хүртэл нутагт тогтнож байсан Моголистан улсыг байнга довтолж ихэд
зовоов. Зөвхөн 1418-1429 онд Моголистан ойрдуудтай 61 удаа байлдаж ганц
удаад нь ялж үзжээ.[xi] Эсэн хаан өөрийн үед Моголистаныг байнга
довтолж байтал 1455 онд бослого гаргагчдад алагдлаа. Ингээд Монгол орон
дахиад л биендээ үл захирагдах том толгой ноёдын дунд хуваагдан бутрах
нь тэр.

[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-82

[ii] Рашид ад-Дин Сборник летописей (Москва 1952)

[iii] Хүн ам орон сууцны тооллого 2010

[iv] Juvani Ata Malik The History of the World Conquieror

[v] Swift Jonathan Gulliver`s Travel (Dover Publication, Inc)

[vi] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014)

[vii] Jean Manco Ancestral Journeys: The Peopling of Eorope from the Venturers to the Viking (Thames&Hudson, 2013)

[viii] Генетическая структура европейских ойратских групп по
локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A ( Проблемы
этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных
трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009.) с. 146-183.

[ix] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97

[x] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97

[xi] Бартольд.В.В. Двенадцать лекции по истории тюрских народов Средней Азии (Соч. Том Y, Москва 1968)

Баабар