Нийгэм - - Dayarmongol.mn -

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн юм.  Ингэснээр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж сайжирч, иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөл бүрдсэн. Мөн хотын өнгө үзэмж, орчны стандарт сайжрав.

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ
Нийслэл сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн өмч хөрөнгөтэй холбоотой 8 хэрэг шүүхийн шатанд байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ
•    Төв цэнгэлдэх хүрээлэн
•    “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд,
•    Урт цагаан худалдаа үйлчилгээний төв,
•    Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
•    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
•    БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
•    БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
•    СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
•    Өргөө зочид буудал

Түүнчлэн 2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Мөн нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлүүлсэн байна. Мөн энэ онд БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, СБД-ийн нэгдсэн эмнэлэг, СТӨ-ний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа аж.

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ
“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцсэн. Иргэн Ө гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, 3 удаа хутгалсан. Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Түүнийг 36 дахь хотын даргын ажлыг хүлээн авах үед буюу 2023 оны аравдугаар сард нийслэлийн орлого 1.6 их наяд төгрөг, харин хөрөнгийн үлдэгдэл 822.2 тэрбум төгрөг байжээ.

2023 оны жилийн эцэст нийслэлийн орлого 2.2 их наяд төгрөг болж өссөн. 2024 онд 3 их наяд төгрөгийн орлоготой, 2.7 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй, 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байжээ. Харин 2026 оны 5 дугаар сарын байдлаар нийслэл 1.7 их наяд төгрөгийн орлоготой, 2.5 их наяд төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, оны эхний 5 сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байгаа аж.

Сонгууль дөхөхөөр “сэрдэг” 1910 хэсгийн ахлагч
Улаанбаатар хот засаг захиргааны хувьд есөн дүүрэг, 204 хороонд хуваагддаг. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО
Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны аравдугаар хуралдаан өнөөдөр /2026.05.11/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа.  Хуралдааныг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи нар тэргүүлэн оролцлоо.

Хуралдааны үеэр талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, ойрын жилүүдийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсыг “гуравдагч хөрш”, “стратегийн түнш” орон хэмээн үзэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх шинэ зорилтыг дэвшүүлж, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд Туркийн талаас хамтарч ажиллахыг урьсан юм. Тухайлбал, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинэ нисэх онгоцны буудал байгуулах, орон сууц барих төсөл, төмөр замын дэд бүтэц, логистикийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Мөн Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, технологи болон дижитал шилжилтийн салбарт хөрөнгө оруулалт татахад анхаарч байгааг онцлон тэмдэглэв.

Туркийн талаас тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Тухайлбал, газрын ховор элемент олборлох, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, малын вакцин нийлүүлэх, Монгол Улсад вакцины үйлдвэр хамтран байгуулах, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал болон жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Хуралдааны төгсгөлд талууд Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны аравдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичиг нь хоёр улсын  цаашдын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн замын зураг болох юм.

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу
МТЗ-ын захирал О.Батчулуунтай холбоотой маш ноцтой баримтууд ил боллоо. Уг баримтууд бол зүгээр нэг тендерийн маргаан бус бусдыг тендер авахад ашиглаж байгаад эцэст нь амь насыг нь бүрэлгэх, хил дамнуулан зугатаалгах гээд маш ноцтой хэргийн сэжүүр болж байгаа юм.

МТЗ ТӨХК-ийн захирал О.Батчулуун нь “Батжин харгуйн зам” ХХК-ийг удаа дараагийн үйлдлээр 30 орчим тэрбум төгрөгийн тендерт шалгаруулжээ. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл МТЗ-д тендерийн үүргээ биелүүлээгүй байгаа нь төмөр замын томоохон төслүүд удаашрах, ард түмний татварын мөнгө хэдхэн бүлэг этгээдүүдийн халаас руу хяналтгүй орсоор ирсэн нь баримтуудаар ил болж Монголын төмөр зам ТӨХК хулгайн үүр уурхай болжээ.

Гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байгаа атлаа дахин дахин төмөр замын томоохон тендерүүдийг хамагч “Батжин харгуйн зам” ХХК-ыг хууль хяналтынхан анхааралдаа авч шалгаад захирал О.Ганхуяг гэгч этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцдог байсныг нь шалгалтаар тогтоон яллагдагчаар татаад байхад ч МТЗ ТӨХК-ний удирдлагууд “Батжин харгуйн зам” ХХК-д дахин давуу байдал олгож 2026 оны 01 дүгээр сард 13.1 тэрбумын өндөр дүнтэй шууд гэрээг байгуулсан нь эс үйлдлээрээ хулгайг өөхшүүлж ил цагаандаа гарсан үйл явдал болсон юм.

Ийнхүү улсыг 30 орчим тэрбум төгрөгөөр хохироогоод байгаа “Батжин харгуйн зам” ХХК даварлаа даварлаа гэхэд хэрээс хэтэрч гэрээний үүргээ биелүүлэхийн оронд захирал О.Ганхуяг нь компаний эрхээ бусдад шилжүүлсэн байна. Ийнхүү О.Ганхуяг үнэнд гүйцэгдэж ирэхийн цагт арга буюу олон тэрбумын тендерийн ард юу болсон талаар бодит байдлыг дэлгэж орхисон юм.
Тэрбээр: “Манай компанийн тендерт ялсан бүх мөнгийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга нар хувааж авсан. Надад юу ч байхгүй” хэмээн мэдэгдэж эхлэнгүүт нь МТЗ-д Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргал гэгч О.Ганхуягыг амыг нь таглах гэв үү? Амийг нь бүрэлгэх гэв үү санд мэнд хил давуулан хамт алга болжээ.

Үндсэндээ О.Ганхуяг нь МТЗ-ТӨХК-ийн дарга нарын тендер хамдаг тоглоомын хүн болж хохирсон нь нэгэнт тодорхой болсон юм. Ийнхүү хэргийн гол гэрч болоод буй энэ хүн амьд эргэж ирэх баталгаа байна уу? эсвэл цөллөгт байлгаж байгаад хэрэг намжсаны дараа авчирах арга сэдсэн үү?гэдэг анхаарал татаж байна.
“Батжин харгуйн зам” ХХК-ийг тендер хамдаг тоглоомын компаниа болгож улсыг 30 орчим тэрбумаар хохироогоод байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга нар өмнө нь ч иймэрхүү аргаар төрийн өмчит компанийг тонон дээрэмддэг нь илчлэгдсээр байна.

Баттай эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваажаргал, Ерөнхий нягтлан Нэргүй, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Цогтбаатар нар өмнө нь яг энэ бүрэлдэхүүнээрээ Монголын цахилгаан холбоо ТӨХК-д ажиллаж байжээ. Ингэхдээ мөн л нэг тоглоомын компанид давуу байдал олгож байсан байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниудыг тонон дээрэмдэж улсыг хохироодог бүхэл бүтэн бүлэглэл амь бөхтэй оршиж хулгай хийх арга нь улам нарийссан гэдгийг харуулж байна. Эдгээр хүмүүсийг өнөөдрийг хүртэл төрийн өмч дээрэмдэж явааг хамгаалж хаацайлдаг УИХ-ын эрхэм гишүүн байгааг ч эх сурвалж бидэнд мэдэгдсэн юм. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна
16 настай охиын давж заалдах шатны шүүх хурлыг тавдугаар сарын 1-ний өдөр товлосон ч прокурор н.Баясгалан шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг өнөөдрийн 09:00 цагт болгон хойшлуулсан. Тэгвэл 16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хаалттай болж байна.

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болж,  хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэрийг амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс  санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдаж байгаа юм.

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжсэн. Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаасан.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль харамсалтай нь уналаа. Залуу гишүүний хувьд анхны бие даан өргөн барьсан хууль юм. Бид УИХ-д ажлыг урагшлуулах гэж, хууль эрхзүйн орчныг  сайжруулах гэж орж ирсэн. Тухайлбал, Газрын тосны үйлдвэр эхлээд 8 жил болж байхад ашиглалтад ороогүй, дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас болоод нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж, маш их хүндрэлтэй нүүр тулаад буй. Одоо хаврын тариалалт эхэлчхээд байна. Нефтийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй маш их холбоотой байдаг. Хоёрт, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал. Бид яагаад баруун таван аймгийнхаа эрчим хүчийг өөрсдөө хангаж болдоггүй юм бэ. Мөн Сэлбэ дэд төвийн асуудал байна. Гэр хорооллын 10 мянган айлыг орон сууцад шилжүүлээд агаар орчны бохирдол, түгжрэлийг шийдэх энэ том төсөл яагаад унаж байгаа юм бэ. Гэр хорооллыг байшин хороололд шилжүүлж байж л утаа, түгжрэлээс сална. Гэтэл яагаад ингэж байгааг ойлгохгүй байна. Би үүнд улс төр орчихлоо гэж харж байна. Бид чөтгөрийн тойрогт орчихлоо. МАН болон бусад улстөрийн хүчнүүд 2024 оны шат шатны сонгуульд мега төслүүдийг ярьж орсон. Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед хууль эрхзүйн орчныг нь нээж өгье. Дахин төлөвлөлтийн хүрээнд төр эхлээд мөс хагалж өгөхгүй бол явахгүй байна. Өмнө нь 2012 онд эхлүүлж байсан дахин төлөвлөлтийн асуудал дэд бүтэц, санхүүжилт босгож төр оролцоогүйгээс болоод чадаагүйгээс болоод зогссон. Цаашид зээлээ ашиглаж чадахгүй ингээд хий хүү төлөөд өрийн таасанд баригдаад байж байна” гэлээ.

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
Үзэгч та бүхэн “Дангина” уран сайхны киног 2026.05.05-аас бүх IPTV-гээс гэр бүлээрээ сонгон үзээрэй

Үндэсний өнгө төрх, соёлын өвийг дэлгэцийн хэлээр амилуулж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн UBS телевизийн уран бүтээлчдийн ээлжит бүтээл “Дангина” уран сайхны киног та хамгийн ойроос хүлээн авч үзэх боломжтой болж байна. UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино тавдугаар сарын 5-наас эхлэн бүх IPTV платформоор цацагдаж эхлэх учраас үзэгч та бүхнийг тухлан сууж таалан үзэхийг урьж байна.

“Дангина” уран сайхны кино нь багагүй хугацаанд бүтсэн бөгөөд жилийн дөрвөн улирлын өнгө аясыг шингээн, хайр дурлал, өш хонзон зэрэг хүмүүн ертөнцийн мөн чанарыг цогцлоон харуулснаараа онцлог юм. Байгаль, цаг хугацаа, хүний сэтгэлийн уялдаа холбоог уран сайхны нарийн шийдлээр илэрхийлсэн нь энэхүү бүтээлийн давуу тал болж байна. Кинонд буриадын ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц сэтгэлгээ, оюун санааны ертөнцийг туульсын арга хэлбэрээр өгүүлж, хайр дурлал, хорсол, уучлал, өгөөмөр сэтгэл, ухаант хандлагыг гүн гүнзгий илэрхийлжээ. Энэ нь үзэгчдэд, үндэсний үнэт зүйлсийг мэдрэх боломжийг ойртуулсан бүтээл болж чадсан юм. Кино театруудын дэлгэцнээ амжилттай гарсан “Дангина” уран сайхны кино Монгол орны өнцөг булан бүрт суугаа үзэгчиддээ  илүү ойртон тавдугаар сарын 5-наас эхлэн бүх IPTV-гийн кино сангаар цацагдаж, үзэгчдэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа үзэх боломжийг бүрдүүлж байна.