📅

Хөөмийбитийг онлайнаар сурч болно

🕔 2020/12/21 20:11

Үндэсний урлагаа шинэлэг хэлбэрээр хөгжүүлж яваа авьяаслаг уран бүтээлч Beatbox Ray буюу Бямбаагийн НАРАНДЭЛГЭР нь үргэлж шинэ содон, гайхмаар зүйлсийг сэдэж, олныг алмайруулдаг нэгэн. Тэрээр энэ удаа бас нэгэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ нь ХӨӨМИЙБИТ болон БИТБОКС урлагийг сонирхдог хүүхэд залуучуудад онлайнаар сургалт явуулахаар болжээ.

Энэ нь Монголын Үндэсний Битбокс Холбооноос анх удаа онлайнаар явуулж буй сургалт болж байгаагийн зэрэгцээ маш олноор нь нэгэн зэрэг битбоксийн үндсэн элементүүдийг хэл хуур, аман хуур, хөөмийтэй хэрхэн хоршуулах тухай багц ойлголт өгөх үнэ цэнэтэй сургалт болж байгаагаараа шинэлэг ажээ. Битбокс онлайн сургалт нь ганцаарчилсан болон группын гэсэн хоёр сонголттой юм билээ. Сургалтаар амьсгалын дасгал, битүү амьсгаа, техник тохиргоо, хөөмий болон аман хуур хөгжмийн анхан шатны мэдэгдэхүүн өгөх юм байна.

Ингэснээр олон арван хүүхэд залуучууд соёлын өв тээгч болж, үндэсний урлагийн дархлаанд ихээхэн ач холбогдолтой ба сонирхон судлагч хүүхэд залуучуудад дахин хэрхэн үүнийг тордож хөгжүүлж болох вэ гэдэг сэдэл төрүүлэхүйц гайхалтай сургалт болох болно хэмээн ХӨӨМИЙБИТ урлагийг санаачилагч Б.Нарандэлгэр хэлсэн юм. Монголын Үндэсний Битбокс Холбоонд өнгөрсөн хугацаанд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу энэ сургалтыг хийхээр болжээ. Энэхүү онлайн сургалтаар дамжуулж, үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ХӨӨМИЙБИТ” төслийнхөө эхлэлийг тавьж байгаа юм байна.

Хэрвээ та бүхэн тус сургалтад хамрагдахыг хүсвэл Narandelger Byambaa фэйсбүүк хаяг болон 88118871 дугаарт холбогдож мэдээлэл авч болно.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?