📅

Коронавирусний цар тахлын нөхцөл байдлын үед шүүх ажиллагаа явуулах туршлага

🕔 2020/11/27 17:51

Олон Улсын шүүгчдын холбооноос коронавирусний цар тахлын нөхцөл байдлын үед шүүх ажиллагаа явуулах сайн туршлагыг судлах чиглэлээр гишүүн орнуудынхаа дунд судалгаа хийсэн байна. Энэ талаарх мэдээллийг Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнээс ирүүллээ.
Энэхүү судалгаанд цар тахлын үед шүүх байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн, шүүхийн ажилтан, шүүгч нарыг халдвар авах эрсдэлийг бууруулах, мөн аюулгүй ажиллагааны талаарх Канад, Шинэ Зеланд болон АНУ-ын шүүх байгууллагын хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг тусгасан байна.
Канад:
Тус улсын цар тахлын үед хүн хоорондын харилцааг бууруулах зорилгоор нотлох баримт болон холбогдох бусад бичиг баримтыг шуудан болон цахим шуудангаар хүлээж авч эхэлжээ. Ингэх нь цахим шууданд хэт их ачаалал үүсэж төвөгтэй нөхцөл үүсгэсэн байна. Иймээс цахим нотлох баримт хүлээж авах тодорхой платформ шаардлагатай болжээ. Мөн цахим хэлбэрээр шүүх хуралдаан явуулж эхэлсэн бөгөөд энэ талаар шүүгчдэд зохих сургалт явуулж, цахим шүүх хуралдааныг амжилттай зохион байгуулсан байна. Хууль эрх зүйн талаар цар тахалтай холбоотойгоор тодорхой өөрчлөлтийг хийгээгүй ч шүүх байгууллагууд болон төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байгаа аж.
Шинэ Зеланд:
Эрсдэл өндөр болсон үед шүүх байгууллагын удирдлагууд хуулийн системийн нийт төлөөлөлд хандан хэрхэн хууль ёс, хүний эрхийг дээдэлж шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлсэн. Уг зөвлөмжид дурдсанаар цахим шүүх хуралдаан хийх, нотлох баримт болон холбогдох баримт бичгийг шуудангаар хүлээж авах, зайлшгүй тохиолдолд утсаар цаг товлож, шүүгчийн туслахтай уулзах, шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах гэх мэт арга хэмжээг авчээ.
АНУ:
Тус улсын шүүх байгууллагууд нь байгалийн гамшиг болон урьдчилан тааварлашгүй онцгой нөхцөлд ажиллаж байсан туршлагатай юм. Энэхүү судалгаа нь АНУ-ын Жоржиа мужийн туршлагыг танилцуулах болно. АНУ-д цар тахлын тархалт өндөр байгаа тул тухайн мужийн ерөнхий шүүгч “Шүүхийн онц байдлыг” зарлаад байгаа билээ. Цар тахлын үед шүүх хэрхэн ажиллах талаар судалгаа хийн ажиллах шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас бүрдсэн баг байгуулан шүүхийн онцгой ажиллагааны журмыг боловсруулсан байна. Энэхүү журам нь дараах зүйлсийг багтаажээ. Тодруулбал,
  • Шүүх хуралдаанд оролцогчид хүсвэл өөрийн эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзах хүсэлтийн загварыг боловсруулах
  • Мөн нотлох баримт болон холбогдох бусад баримт бичгийг цахим шуудангаар хүлээж авах, эсхүл шүүхийн үүдэнд баримт бичиг хүлээж авах хайрцгийг тогтмол цагт ажиллуулж хүлээж авах,
  • оронавирусний цар тахлын нөхцөл байдлын үед шүүх ажиллагаа явуулахХэргийн оролцогчдод тодорхойгүй байдал үүсгэхгүй байх үүднээс шүүх тус бүр мэдээлэл өгөх утас эсхүл цахим зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах, хэргийн оролцогчид интернет ашиглан цахим хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах боломжтой.
Цахим болон дэлгэцээр зохион байгуулах тохиолдолд шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч, прокурор хуралдааныг цахим ямар платформ ашиглан явуулах талаар зөвшилцөх гэх мэт үр дүнтэй аргуудыг хэрэглэж байна.
Иймд шүүх байгууллагад цар тахлын халдварын эрсдэлийг бууруулан ажиллах дараах аргуудыг санал болгосон байна. Тухайлбал,
  • Шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах,
  •  Нотлох баримт болон бусад баримт бичгийг шуудан болон цахим шуудангаар хүлээн авч хэт их ачаалал       үүсэхээс сэргийлж холбогдох баримт бичиг хүлээж авах хайрцгийг тодорхой цагуудад ажиллуулах,
  • Шүүхүүд утас болон өөрсдийн Facebook хуудасны чатаар иргэдэд хэргийн хөдөлгөөний талаар мэдээлэл       олгох,
  • Шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах (Zoom), хэргийн оролцогчид интернет ашиглан цахим        хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион   байгуулах,
  • Цахим болон дэлгэцээр зохион байгуулах талаар шүүгч, шүүхийн ажилтнуудад сургалт зохион байгуулах,
  • Хэргийн оролцогчид хүсвэл эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж шүүх хуралдаанд биечлэн          оролцохоос татгалзах хүсэлтийг гаргах боломжийг олгох,
  • Төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж нийтийн эрүүл мэндийн хэм хэмжээг сахих      зэргийг багтаасан цар тахлын үед ажиллагааны журмыг батлах нь зүйтэй.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?