📅

Нэг гараар төр барьж, нөгөө гараар төсөв “суйлагчид” хэн бэ?

🕔 2020/11/09 15:40
УИХ-ын гишүүн ТББ-ын сонгуульт ажил хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг гэдгийг УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулах талаар хэлэлцэх үеэр гишүүд өөрсдөө хэлж байсан юм. Мөн сүүлийн үед төрийн байгууллага, түүний удирдах албан тушаалтнууд ТББ-аар мөнгө угаадаг байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй хувь хүн олон нийтэд мэдээлэл дэлгэх болсон.
Нэг жишээ дурьдвал, УИХ-ын Тамгын газраас нэг ТББ-д нэг жилийн дотор их хэмжээний мөнгөн дүнгээр орлого хийсэн гэх Шилэн дансны мэдээлэл анхаарал татав.
Нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага болох Нийгмийн маркетингийн бодлого, судалгааны хүрээлэнгийн дансанд:
нэгдүгээр сард-нэг өдөрт хоёр удаагийн гүйлгээгээр 50 сая төгрөг,
хоёрдугаар сард-22.5 сая төгрөг,
гуравдугаар сард-хоёр өдөрт гурван удаагийн гүйлгээгээр 63.5 сая төгрөг,
тавдугаар сард-нэг өдөрт хоёр удаагийн гүйлгээгээр 50.75 сая төгрөг,
долдугаар сард-нэг өдөрт хоёр удаагийн гүйлгээгээр 50 сая төгрөг буюу нийт 236 сая 750 мянган төгрөгийг УИХ-ын Тамгын газраас шилжүүлжээ.

Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга нь Банзрагчийн Золжаргал гэж хүн байна. Ямар хамааралтай хуулийн этгээд, хувь хүн болох нь тодорхойгүй ч энэ гүйлгээний үнийн дүн, хугацаа нь хардлагын гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс төсвийн мөнгө юунд зарцуулагдсан хийгээд үр дүнгийн талаар иргэд тайлбар шаарджээ.
Бас нэг асуудал, өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын тамгын газраас нэр бүхий хэвлэлийн компаниудад хоёрхон өдөрт 320 сая төгрөг шилжүүлснийг сонгуулийн хэвлэлд зарцуулсан байж мэднэ гэсэн хардалт олон нийтийн сүлжээнд явж байна.

Өнгөрсөн парламентын үед 76 гишүүн нийтдээ 300 гаруй холбоонд сонгуульт ажил хашиж байжээ. Мөн гишүүд сан байгуулж хандив авдаг, мөнгө угаадаг зэрэг асуудал өмнө нь чуулганы үеэр яригдаж байсныг “Зууны мэдээ” сонин уламжилсан байдаг. Тэр бүү хэл ТББ-аар дамжуулж мөнгө угааж байгаа нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болж байсныг гишүүд УИХ-д Ёс зүй, сахилга хариуц­лагын байнгын хороог байгуулах тухай хэлэлцэх үеэр Б.Энхбаяр гишүүн дурьдсан. Ер нь эдүгээ ТББ үйл ажиллагаагаа явуулах орон зайг дэлхий нийтээр хязгаарлах хандлага бий болсон аж. 
Нэг гартаа төр барьж, нөгөө гараараа иргэний нийгэм нэрийн дор төсвөөс “суйлдаг” ажиллагааны зах зухаас дурьдахад ийм байна. Энэ гаж үзэгдлийг баллуурдах цаг болсныг зарим түшээд бататган хэлснийг дахин тодотгоё. 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?