Монголчууд өртэй биш өглөгтэй л биз дээ, АН-ынхаан
УИХ-ын өчигдрийн (11 сарын 5) чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Монгол Улсын өрийг илтгэсэн цамцаар ижилсэн чуулганы хуралдаанд оролцож, эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хуралдааны дараа олон нийтэд хандан мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд төгрөгийн ханшийн уналтыг бараа бүтээгдэхүүний үнээр илэрхийлэх замаар бодитоор харуулж байна. Үүгээрээ иргэдийн амьдрал, худалдан авах чадвар хэрхэн буурсныг эрх баригчдад харуулахыг зорилоо." хэмээсэн бол
АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Улсын төсвийн тухай асуудал дээр бид маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Тулгарсан бүх асуудлыг коронавирус руу чихдэг зангаараа хийгдсэн. Ер нь баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг олох чиглэлд улсын төсөв огт тавигдаагүй. Зөвхөн хавтгайрсан халамжид чиглэсэн төсвийг оруулж ирсэн.
Энэ асуудлыг ярихаар олонхоор хүч түрээд шийддэггүй. Гэтэл маш олон үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж байна. Энэ мэтчилэн олон асуудлыг АН-ын бүлгээс УИХ-ын чуулганд тавина. УИХ төсөв хэлэлцэх явцдаа АН-ын бүлгийн тавьж байгаа асуудлуудыг шийдэхгүй бол 11 гишүүн жагсаал цуглаан зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч төсөвт хориг тавиулах талаар хандана." гэв.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд : "25 жилийн өмнөх 4.7 тэрбум долларын өрийг тухайн үеийн ханш болох 1700-р, 2016-2020 он хүртэлх 3.1 тэрбум долларыг 2851-р үржвэл өрийн хэмжээ зуугаас илүү хувь өсчээ. Саяхан иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж байсан. Одоо энэ өр 27 сая болсон байна." хэмээж байлаа.
Товчхондоо бол Монголын улс төр дүүжин даажин тоглоом шиг болж, ялсан ялагдсанаараа ээлжилж, ярьдаг зүйл нь өөрчлөгддөг болсны жишээ, нэг шог гараа нь энэ боллоо.
2015-2016 онд МАН-ынхан "Нэг хүнд оногдох өр 15 сая төгрөг боллоо" гэж акци хийн, харин АН-ынхан "Энэ бол худал, энэ бол улс төр" хэмээн үгүйсгэж, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нь хүртэл "Өртэй байхаас битгий ай" гэдэг байсныг Монголчууд одоо мартчихсан гэж бодсон юм байхдаа.
Тэр бүү хэл Өрийн удирдлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, өр гэдэг үгийг өглөг хэмээн сольж байсан нь баримт.Та нарын өмнө нь ярьж байснаар бол Монгол хүн 25 сая төгрөгний өртэй биш зүгээр л өглөгтэй биз дээ? АН-ынхаан.Өнөөдрийн мөнгөний, эдийн засаг, зээл, өрийн удирдлагын бодлогоны алдаа та нараас л улбаатай биз дээ? АН-ынхаан.Хэдхэн жилийн өмнө өөрсдийнхөө үгүйсгэж байсан зүйлийг өнөөдөр өөрсдөө яриад тэмцэгч болоод жүжиглэчихвэл ард түмэн дэмжчихнэ гэж бодлоо гэж үү? АН-ынхаан.
"МАН-ын захиалгаар бичсэн байна" гэж дүгнэх гэж байна уу? АН-ын фанатуудаа.
Тэгвэл санааг чинь амраагаад МАН-ыг шүүмжилчихье.
УИХ-ын 2020 оны сонгуулиар санал тоолох хар машины дүнгээр олонхи болсон МАН-ынхан уг машинаа "луйврын машин" хэмээн тодорхойлдог юм.
Эх сурвалж: sonin.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих