📅

Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

🕔 2020/09/17 11:56

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй мэдээлэл бол АН-ын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элссэн явдал. Түүнийг АН-ыг шинэчлэхийн төлөө тэмцэж явсан, аливаа зүйлийн буруу, зөвийг шуудхан хэлчихдэг гэдгээр нь зарим нь сайн мэдэх бол нөгөө хэсэг нь намынхаа дарга З.Энхболд руу оймс шидэж, эсэргүүцлээ илэрхийлж байснаар нь танина.
МАН-д элссэн түүний шийдвэрийг нэг хэсэг нь зөв гэж дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь шүүмжилж буй. Энэ тухайд эдийн засагч Л.Наранбаатар “АН-аас урваж МАН-д элсчихлээ гэдэг шүүмжлэлийг би хувьдаа хүлээж авахгүй. Би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Хэсэг хугацаанд нам бус явж байгаад МАН-д элслээ. Би иргэнийхээ хувьд МАН-д элсэх саналаа тавьчихсан байсан. МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж энэ намд элсэх хүсэлтээ тавьсан юм. МАН бол нийгмийн ардчиллын буюу социол демократ үзэл баримтлалтай. Тодотгож хэлбэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын чиг баримжаатай социал демократ нам. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх гэсэн зорилт нь их таалагдсан" хэмээгээд УИХ-ын сонгуульд АН яагаад ялагдсан талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “УИХ-ын сонгуулиар яагаад ялагдсаныг АН-ын экс дарга С.Эрдэнэ тов тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцож чадсангүй гэж. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч нь АН-ын эсрэг ажиллаж, лидерүүдийг нь шоронд хорьж, АН ялагдал хүлээсэн. Одоо АН Ерөнхийлөгчийн саварт орсон. Ийм намд хэн үлдэж тогтох юм бэ. АН-ын ялагдсан бас нэг шалтгаан нь дотоод ардчилал байхгүй явдал. Эрх ашгаараа нэгдсэн хулгайч, луйварчдын бүлэглэл өөр, өөрсдийнхөө хүмүүсийг хувааж дэвшүүлээд л унасан.
АН-ыг шинэчлэх гэж зүтгэсэн залуус хэлмэгдэж байна. Бизнесийг нь шахаж хавчиж байна. Шоронд хийж байна. Ийм байхад тэсч үлдэнэ гэдэг ямар ч залуу хүнд хэцүү. Сүүлийн 30 жил АН-ын удирдлагад хэн байлаа, гэтэл МАН тав, зургаан удирдлага сольсон. Үе нь солигдчихсон. Өөрөөр хэлбэл, МАН институци нам гэж харагддаг. Гэтэл АН тийм биш. 2020 оны нэр дэвшилтийн үед тэр нь бүр тод анзаарагдсан. Хоёр, гурван эрх ашгийн бүлэглэл л хүмүүсээ нэр дэвшүүлж, тэрийг нь иргэд анзаарч хараад сонгоогүй нь бодитой үнэн шүү дээ. Хатуухан хэлэхэд, АН ардчилсан гэхээс илүү хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон. Тийм учраас залуус нь дайжаад байгаа юм” гэжээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?