📅

“Z” үеийнхэн архи, тамхи худалдан авах нь бага байна

🕔 2020/09/05 20:18

"Z” үеийнхэн буюу 1996-2010 онд төрсөн хүүхдүүд архи, тамхины худалдан авалт хийх нь мэдэгдэхүйц бага байгааг судалгаа харуулжээ. Ахмад үеийнхнээсээ ялгаатай нь тэд жимс, ногоо, мах зэрэг бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна.

Тодруулбал, тэднийг ахмад үеийнхэнтэй нь харьцуулахад архи, согтууруулах ундааны худалдан авалт нь 1.6 дахин бага байхад тамхи худалдан авах нь 2.1 дахин бага байжээ. Ерөнхийдөө өөрийгөө тусгаарлах дэглэмийн үеэр бүхий л насныхны хувьд согтууруулах ундаа хэрэглэх дур сонирхол нь илт буурчээ. Үүнээс гадна "Z” үеийнхний хүнсний ногоо, жимс худалдан авалтын үзүүлэлт нь "Y”, "X” буюу ахмад үеийнхнээсээ 29 хувиар илүү байжээ. Ерөнхийдөө "Z” үеийнхэнд эрүүл амьдралын хэв маяг ажиглагдаж байгааг судалгаа харуулсан байна.

 "Z” үеийнхэн болон түүнээс доод үеийнхэн хэрэглээний тал дээр өөрийн гэсэн онцлогтой үе юм. Гучаас доош насныхан эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чаддагаас гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах болжээ” хэмээн ОХУ-ын "Скрепка” төлбөрийн үйлчилгээний компанийн ерөнхий захирал Алексей Шумилин ярьсан байна. 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?