Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүдийнхээ мандатын эрхэнд халдаж болохгүй
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар хууль санаачлах эрхийг нь хэтэрхий хумьсан хэмээн Үндсэн хуулийн заалтад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ "Бид УИХ-ын гишүүдийнхээ мандатын эрхэнд халдаад байна шүү дээ. Б.Пүрэвдорж гишүүний асуудлыг тэгж харж байна. Энэ хүн ёс суртахууны алдаа гаргасан байж болно. Ёс суртахуунд нь хариуцлага тооцох ёстой. Түүнээс биш төсвийн тодотголд санал оруулах эрхэнд нь халдаж болохгүй. Тэр бол сонгогчдын эрх. Үүнийг бид байнга ярьдаг байсан. Долоо хоног чуулганд суулгахгүй гэхээр энэ хүн яаж иргэдийнхээ саналыг оруулах юм бэ. Тиймээс бид УИХ-ынхаа, парламентынхаа тогтолцоог зөв зохистой болгоё. УИХ-ын гишүүд нь ёс суртахуунтай байх тухай л асуудал юм шүү дээ. Түүнээс биш мандатын эрхийн асуудлыг хөндөх асуудал биш" гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих