📅

СОНГОЖ БОЛОХГҮЙ ХҮН ЦУВРАЛ: Тордойн Ганболд

🕔 2020/05/19 15:18


Баян Т.Ганболдыг балаг тойрохгүй

“Нэг л өдөр би Монголын хамгийн их өртэй хүн болчихлоо” гэж ирээд бахдалтайгаар уулга алдан ярьж байсан хүн хэчнээн жилийн хөдөлмөрөөр манай толгой баячуудын тоонд багтаж шингэсэн байх вэ? Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менежментийн гэрээгээр хувьчилж авч байсан Корпорэйт сүлжээ буудал, Нүхт дэх зочид буудлын эзэн гээд түүний нэрийг тодотгох зүйлс мундахгүй олон.

УЕП асан Д. Дорлигжавыг авлигачаар нь цоллон, өөрөө шударга бусын хонгилоор есөн эрүүг арай хийн давж, азаар амьд үлдсэн хэмээн олны өмнө баатарлаг дүр бүтээснээр нь Тордайн Ганболдыг хүмүүс андахаа байсан. Тэр одоо олны танил болсон баян эр, бас тэр хэрээрээ их балагтай нэгэн бололтой. Гагцхүү түүний хур их хөрөнгийн эх үүсвэр хаанаас бий болсон нь одоо хэр нь асуултын тэмдгийн урд гацаатай хэвээр байдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гэнэт баяжсан л гэлцэхээс өөр мэдээлэл үнэндээ алга. Бизнес, улстөрийн салбарт нэр төртэй гэх С.Дэмбэрэл ахынх ньдэмжлэг л юм байх. Тэгвэл баяжих ухаан нь тийм сийрэг хүн яаж сэтгэхээрээ авлигын мөнгийг дансаар шилжүүлэх гоомой үйлдэл хийдэг байнаа. Тэгээд улайхгүй олон нийтэд тэр тухайгаа зарлачихдаг нь сонин л үзэгдэл.

Д.Дорлигжавын шантаажаар 4 сая ам.долларыг дүүгийнх нь данс руу шилжүүлсэн гэж тэр өөрөө ярьсныг хүмүүс сайн санаж байгаа байх. Барьцгүй ийм ярианых нь цаана ямар нэгэн агуулга, зорилго нуугдаж байна гэж хардах хүн ч цөөнгүй байдаг юм. Өмнө нь түүнийг хэтэвчээ болгодог байсан хүмүүсийг яллахаар өрсөлдөгч нь түүнийг жадны үзүүрээ болгосон ч гэлцэх юм билээ. Уг нь манай улс авлига өгсөн, авсан нь хоёулаа шийтгүүлдэг хуультай улс. Гэхдээ одоо болтол энэ авлигын хэрэг эцэслэгдээгүй байгаа нь бас зарим эргэлзээг төрүүлдэг л болов уу.

Бас нэгэн сонирхолтой мэдээллийг сөхөхөд, тухайн үед Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтад 2 сая долларын гүйлгээ байсан ч үнэн хэрэгтээ 4 сая доллар шилжүүлснээ Т.Ганболд хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл энэ тоо өмнөө дахиад нэг орон нэмэгдэж нийтдээ 14 сая доллар өгч байж Т.Ганболд шоронгоос мултарсан гэх нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллийг хэвлэлд тодоос тод дурьджээ.  

Ер нь “хамар” гэгддэг Т.Ганболд гэгч нь хэчнээн балагтай нөхөр болохыг товчхон үргэлжлүүлье.

2015 оны 12-р сард МАН-аас гарч 2016 оны 3-р сарын 28-нд ХҮН-ын даргаар сонгогджээ. Энэ байр суурь мөн л хөрөнгө мөнгөний хүч байсан гэдэг. Гэвч тус намыг хагалан бутаргаснаас өөр гавъяа түүнд үгүй аж. Тэр түймрийг ч улс төржүүлж чаддаг гэдгээ харуулсан. Тухайн үед түүний “Корпорэйт Конвеншн центр”-т гарсан галыг өөрт нь дургүй хүмүүс тавьсан юм биш биз гэж ярьж явсан юм гэнэ лээ. Үнэн хэрэгтээ цахилгааны гэмтлээс гал гарсан байв.

Түүнийг нам дамжин хов хутгадаг хүн гэж ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд хэлсэн. Мөн тэрээр хэлсэн үгэндээ “Т.Ганболд маш олон хүн, хуулийн байгууллагад мөнгө өгсөн гэж бидэнд хэлдэг байсан. Тэгвэл үнэхээр зоригтой бол үүнийгээ ил болгох хэрэгтэй. Улстөрчдийг санхүүжүүлэх байдлаар өөрсдөө ашиг хонжоо авч, үр дүнд нь газрын эд баялгийг өөрийн болгодог жишээ байна шүү дээ. Нэг жишээ хэлье. Тавхан жилийн дотор 300 сая долларын өрийг дарсан гэж хэлсэн” гэсэн байдаг.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд "Алтан дорнод Монгол" компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокоос 300 сая ам.долларын өртэй компанийг худалдаж авсан гэх бөгөөд энэ наймаанд хуудуутай асуудал их бий. Улсад их хэмжээний татварын өртэй энэ компани хэдийгээр Монгол эзэнтэй болсон ч гэнэтийн ашгийн 68 хувийн 74 тэрбум, нийт 151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой гэлцдэг. Тордайн Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудаар тогтохгүй АНУ-ыг ч татан оруулсан гэдгийг Алтан дорнод монгол компанийн үүсгэн байгуулагч Сергей Паушок хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Паушок ч Нью-Йоркийн дээд шүүхэд “Т.Ганболд болон түүний хамсаатнуудын луйврын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах, мөн Т.Ганболд нь прокурорт авлига өгөхдөө ам.доллараар өгсөн гэж мэдэгдээд байгаа нь АНУ-ын Хууль зүйн яамаар шалгагдах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн хоёр хэсэг бүхий гомдол гаргажээ.

2012 онд Т.Ганболдыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа төмрийн хүдрийн арматурыг өөрийн компаниар дамжуулан цааш дамлан худалдаалсан, авлига авсан гэх хэргээр АТГ шалгаж байсан. Мөн түүнийг Монголбанкны зарим мэргэжилтнүүдтэй нийлж ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан асуудлаар, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг зарахдаа авлигал өгсөн зэрэг асуудлаар шалгаж байсан. Магадгүй энэ бүх шалгалтууд нь 300 гаруй сая ам.долларын эх үүсвэрийг тогтоох зорилготой байсан болов уу гэж үздэг.

"Хамар” Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй л гэдэг. Эдийн засгийн гэмт бүлэглэл, цагдаагийн байгуулагад ч зартай нэгэн гэж хэвлэлүүд тодотгодог. Тэгвэл цуутай энэ эр Монголын төрд шургалахаар үүдэнд хэдийнэ иржээ. Түүнийг өмнө нь хэн байсан, цаашид хэн болохоор зүтгэж хэрхэн хөдлөхийг анхааралтай ажиглах хэрэгтэй.

Одоо УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа л үлдлээ. Сонгуулийн сурталчилгаагаар тэр ямар дүр бүтээх нь сонирхолтой л байна.

Ер нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа гэнэт хөлжиж, хожим нь С.Паушок гэх Орос эрээс "Алтандорнод Монгол" компанийг 300 сая доллараар худалдан авлаа гэж дуулиан дэгдээж, "Корпорэйт" зочид буудлын сүлжээ барьсан, авлига авсан, өгсөн, бусад хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон гээд түүний явсан зам мөр дандаа л балагтай байх юм байна шүү дээ. Баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж...


скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?