📅

Төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалт болов

🕔 2016/03/07 12:26

Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалт болов.

Тус сонгон шалгаруулалтад аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга, аймгийн Байгаль Орчин аялал Жуулчлалын газрын дарга, ЭМГ-ын Хяналт шинжилгээ мэдээллийн хэлтсийн дарга, ЭМГ-ын Удирдлага төлөвлөлт, Санхүүгийн хэлтсийн дарга, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын дарга, аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, Үнэлгээний тасгийн дарга, Хонгор сумын Соёлын төвийн эрхлэгч, аймгийн Музейн дарга, Залуучууд театрын дарга зэрэг есөн ажлын байр зарлагджээ. 

Үүнээс зарлагдсан зургаан ажлын байранд холбогдох материалын шаардлага хангасан есөн хүн бүртгүүлсэн байна. Эдгээр хүмүүс Сорилын шалгалтыг цахим хэлбэрээр өгч тэнцсэн зургаан хүн үргэлжлүүлж хоёр гуравдугаар шат буюу бичгийн ур чадварын шалгалтыг эсээ, албан тоот, шийдвэрийн төсөл төлөвлөх хэлбэрээр, мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох ярилцлагын шалгалтуудыг тус тус өгч тэнцжээ.

Дээрх шалгалтыг зохион байгуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар хэлэхдээ:-"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэн зургаан хүний холбогдох материалыг Төрийн албаны салбар зөвлөлд явуулна. Тус зөвлөл хуралдснаар дараагийн шийдвэрүүд гарна” гэв. Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах тов өнгөрсөн сард зарлагдсан. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн энэ сарйн 7, 8-ны өдрүүдэд авахаар болжээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?