📅

Чингис хот гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

🕔 2018/11/23 13:32

Хэнтий аймгийн төв Чингис хотод орших иргэдийн дунд "Чойномын" хэмээн нэрлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнг сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг, wi-fi бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон шинэчлэн тохижууллаа.

Уг ажлыг Хэрлэн сумын Засаг дарга санаачилж сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензтэй аж ахуйн нэгжүүдээр хийлгэжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус сумын засаг дарга, лицензтэй ААН-үүдтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ийнхүү тохижуулсан аж.

Цаашид уг цэцэрлэгт хүрээлэнд төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын хөшөөг 2019 онд бүтээхээр төлөвлөж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 2013 онд «Хэрлэнгийн цэнхэр алс» ТББ санаачлан яруу найрагч Р.Чойномын хоёр шүлгэнд зориулан гантиган хөшөөг босгож байсан юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?