📅

АНУ, Умард Солонгосын яриа хэлэлцээг идэвхжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ

🕔 2018/10/05 10:03

АНУ, Умард Солонгосын яриа хэлэлцээг идэвхжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ

Умард Солонгос улс Солонгосын дайныг дуусгах тухай тунхаглалд гарын үсэг зурсны хариуд Йонбен дахь цөмийн цогцолбороо татан буулгахад бэлэн байна гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Хва "The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Эдгээр алхмуудыг авч хэрэгжүүлэх асуудлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын удирдагчтай хэлэлцэх аж. Тэрбээр энэ долоо хоногт Пхеньянд айлчилна.
Пхеньянд хийх айлчлалынх нь үеэр Умард Солонгос болон АНУ Солонгосын хойг дахь дайныг дуусгах тухай албан ёсоор зарлах асуудал шийдэгдэх эсэхийг М.Помпеогоос асуухад тэрбээр хариулахаас татгалзсан байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?