📅

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд гэрчилгээ гардууллаа

🕔 2016/01/29 12:25

 

Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэсээс эрхлэн УИХ-аас баталсан "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд уг үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагагуудыг танилцуулав.

Үүнд "MNS 6540:2015”, "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”, "Хүүхэд хамгааллын бодлого” зэрэг баримт бичгүүдийн талаар дээрх үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлсэн 150 гаруй иргэнд хоёр удаа мэдээлэл хийж бүх шатны Засаг дарга нар болон багийн нийгмийн ажилтан, иргэд нийт 343 хүнд танилцуулж хүргэлээ гэж тус хэлтсийн мэргэжилтэн Г.Эрдэмчимэг ярилаа. Түүнчлэн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэнүүд болон үндэсний сургагч таван багшийн бүрэлдэхүүнтэй баг таван өдрийн турш 40 цагийн сургалт явуулж гэрчилгээ гардууллаа.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?