📅

Дархан сум Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

🕔 2016/01/28 15:28

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ, ЗДТГ-ынхан сар шинийн баярыг тохиолдуулж ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Дархан сумын ИТХ, Тамгын газар нь гавьяаныхаа амралтад гарсан 31 ахмадтай. Эдгээр ахмадуудаас 28 ахмад настан ирж оролцлоо.

Сумын удирдлагууд ахмадуудад өнгөрсөн онд хийсэн ажлынхаа талаар ярьж шинэ оны зорилтоо танилцууллаа. Энэ үеэр төрийн үйл хэргийг хэрхэн явуулах, сум орныхоо хөгжилд иргэн бүр яаж хувь нэмрээ оруулдаг болох цаашид сумаас авч хэрэгжүүлэх ажилдаа тусгах ажлын талаар ахмадууд үнэтэй санал зөвлөгөө өглөө.

"Дархан хот нь сумын эрх зүйтэй  болсноос хойш эдүгээ 22 жил болж байна. Энэ хугацаанд таван Засаг дарга ажилласан. Мөн сумын хэмжээнд 6000 гаруй ахмад бий. Тэдний төлөөлөл нь сумынхаа төр захиргааны байгууллагад ажил амьдралаа зориулж төр түмэндээ хөдөлмөр үйлсээ үнэлүүлсэн ахмадууд та нар юм. Бид та нараас суралцаж санал зөвлөгөөг сонсож ажил үйлсдээ тусгах ёстой” гэж сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа хэлээд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөлөө.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?