Сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгав
Дархан сумын иргэн Д.Батбаяр нар нь сумын ЗДТГ-тай хамтарч эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй зорилтот бүлгийн нэг өрхөд түлээ, нүүрсний тусламж үзүүлэв.
Уг тусламжийг хүлээж авсан Дархан сумын 15 дугаар багийн иргэн Ш.Шинэбаатар нь эхнэрийн хамт айлын зуны амбаарт өвлийн хүйтнийг өнгөрөөж байна. Тэрбээр ярихдаа:-"Манайх хэдийгээр үр хүүхэдтэй ч өөрсдийгөө өргөж тэтгэх амьдралын бололцоотой хүн байдаггүй. Ажил хийе гэхээр боловсрол мэргэжилгүйн дээр нас 50 гарсан тул ажил олддоггүй. Тиймээс ургац хураалтын үед л бусдын ногоон талбай дээр ажиллаж харин бусад үед шил, лааз цуглуулан тушааж өдрийнхөө хоолыг арай ядан залгуулж байна” гэв. Тэр түлээ нүүрсний тусламж үзүүлэхийг хүссэн өргөдлөө багаараа дамжуулж сумын захиргаанд ирүүлжээ. Харин Дархан сумын ЗДТГ-аас иргэн Д.Батбаярт хандаж хүсэлтийг нь уламжилснаар түүнд Алагтолгойн нүүрснээс 10 шуудайг тусламж болгож өгсөн нь энэ юм.
Б.Норовсамбуу