Саудчууд ядуу үйлчлэгчийг алт, смартфоноор “даржээ”
Бангладешийн хөдөлмөрийн цагаачийг Instagram-ын нэгэн хэрэглэгч дооглон тохуурхсаны дараа тэрээр алдаршлаа.
Саудын Арабт үйлчлэгч хийдэг Назер аль-Ислам Абдул Каримын зургийг нэгэн хэрэглэгч аваад интернэтэд байрлуулжээ. Гоёлын эдлэлийн дэлгүүрийн цонхны витрины алт, мөнгийн харан зогсож байгаа түүний зурагт "Энэ хүн зөвхөн хог харах заяатай” гэсэн тайлбар хийсэн байв.
Гэхдээ энэ үед Карим зургаа даруулж байгаагаа мэдээгүй гэнэ. Гэтэл мөнгө, хөрөнгөгүй Каримын зураг саудчуудыг уяраажээ. Хэрэглэгчид дэлгүүрийн хаягийг тогтоон тэндээс Каримыг олоод гоёлын эдлэл, Apple iPhone 7 ба Samsung Galaxy смартфон, хэдэн шуудай будаа, зөгийн бал, мөн нутаг буцах зардал зэргийг бэлэглэсэн байв.
Саудын Арабт үйлчлэгчийн сарын цалин 187 доллар байдаг гэнэ.
http://eagle.mn/r/20849
скачать dle 12.0