📅

Ж.Эрдэнэбатад шүүхээс бичиг илгээжээ

🕔 2016/11/29 14:19
 Ж.Эрдэнэбатад шүүхээс бичиг илгээжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өчигдөр нэгэн шүүхийн бичиг иржээ.

 

Тодруулбал, иргэн Г.Нацагдорж гэгч хүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан А/680 захирамжийг хууль зөрчсөн хэмээн үзэж "хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулах"-аар Ерөнхий сайдад хандсан байна. Харин хариуцагч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус иргэний гомдлыг одоог хүртэл хянан шийдвэрлэж өгөөгүй аж.

 

Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн Г.Нацагдорж өөрийнх нь гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхийг хариуцагч буюу Ерөнхий сайдад даалгаж өгөхийг хүсч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээс ийнхүү Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан А/680 захирамж нь өнгөрсөн есдүгээр сарын 27-нд болсон "Улаанбаатарын намар" шоу тоглолт зохион байгуулах тухай байсан юм. Тус шоунд "Никитон", "Камертон" хамтлаг хамтарсан тоглолт хийсэн. Мөн "Улаанбаатарын намар" арга хэмжээнд нийт 217.6 сая төгрөг зарцуулсан гэсэн баримт байдаг аж. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?