Их Британи: Гэмт этгээдийг гурван зүйл ангид буруутгав
Белфаст, Дарлингтон, Плимут хотуудад Даваа гаригийн орой цагдаа нар халдлагад өртөж, Их Британийн зарим хэсэгт хүчирхийллийн эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Плимут хотод зургаан хүнийг баривчилж, хэд хэдэн офицер хүчирхийллийн улмаас бага зэргийн гэмтэл авсан гэж Девон, Корнуолл хотын цагдаа нар мэдэгдэв. Өмнөд Белфаст хотод босогчид амралтын өдөр супермаркетийн ойролцоох газарт чулуу, бензинтэй бөмбөг шидэж, гал гарсан байна.
Түүнчлэн, Саутпорт хотод хутгалуулж амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулжээ. Нийт Их Британи даяар үймээн самуун эхэлснээс хойш 400 орчим хүнийг баривчилсан байна.
Саутпорт хотод Бебе Кинг, Элси Дот Стэнкомб, Алис Дасилва Агиар нарын дурсгалыг хүндэтгэж иргэд тайван замыг сонгосон байна. Хүүхдүүд бөмбөлөг үлээж, бусад хүмүүс Тейлор Свифтийн нэрэмжит амралтын клубт хутгалуулж амиа алдсан тэдний дурсгалд зориулж цэцэг, зүрхэн хэлбэртэй бөмбөлөг хийсгэжээ.
Тус хэргийг үйлдсэн Ланкашир хотын Бэнкс дүүргийн иргэн Аксел Муганва Рудакубанаг гурван удаа хүн амины хэрэг үйлдсэн, 10 удаа аллага үйлдэхийг завдсан, муруй гал тогооны хутга хадгалсан хэргээр буруутгаж байна.
Их Британийн хотуудад гарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал нь сэжигтнийг исламын шашинтай орогнол хүсэгч этгээд гэсэн худал цуурхалаас үүдэлтэй гэж үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхий сайд Кейр Стармер хэрэгтнийг "хэт барууны дээрэмчин" гэж буруутгасан юм.
Эх сурвалж: BBC