📅

Улаанбурхан өвчнөөс сэргийлж иргэд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөв

🕔 2024/08/05 15:10
Улаанбурхан өвчнөөс сэргийлж иргэд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөвУлаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар /2024.08.04/ Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний долдугаар сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казахстан зэрэг улс оронд халдварын тохиолдол өндөр байгаа юм.
undefined
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаанбурхан өвчний нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон цаашид хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн тандалтыг идэвхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа болон бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах   шаардлагатай  талаар хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
  • Гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах,
  • Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх,
  • Орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлэгээ хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болгосон юм.
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?