📅

Н.Мөнхдаш: Дархан Монголын тэргүүлэгч хот болно

🕔 2016/06/20 14:57

УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхдаш, ИТХ-д нэр


дэвшигч Авирмэд, Б.Мягмардаш, Л.Нарантуяа, Х.Батбаяр, Б.Эрдэнэтулга нар Дархан сумын 10,11,12,13-р багуудын сонгогчидтой уулзлаа.  АН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард түмэнд тустай олон сайн ажлуудыг боловсруулжээ. Энэ нь иргэдийн хүлээн авч буй байдал, хэлж байгаа сэтгэгдлээс тодорхой харагдаж байлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын үр дүнд салбар бүрт чамлахааргүй ажлууд амжилтанд хүрч чадсан. Тухайлбал 2013-2015 он хүртэлх 3 жилд 2700 гаруй км хатуу хучилттай зам тавьж ашиглалтад оруулсан. Ипотекийн зээлийн тогтолцоог нэвтрүүлсний үр дүнд 3 жилийн дотор олон зуун байшин барилга баригдаж, олон мянган иргэд орон сууцтай болж, 100 орчим мянган ажлын байр зөвхөн барилгын салбараас гарсан байх юм. Энэ их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж иргэдийг хямд орон сууцаар хангах зорилго нийслэл, аймаг орон нутагт ч цаашид хэрэгжих учиртай юм.

            

Ирэх жилүүдэд Дархан-Уул аймагт түрээсийн орон сууцны хөтөлбөрт олон өрх иргэдийг хамруулна гэдгийг нэр дэвшигч Н.Мөнхдаш онцолсон. Тэрээр Дархан бол хөгжлөөрөө Монгол улсдаа тэргүүлэгч хот байх бүрэн боломжтой, яагаад бид Шанхай шиг, Нью Йорк шиг хөгжингүй хот байж болохгүй гэж, ингэхийн тулд аж үйлдвэрийн, бизнесийн хамгийн таатай орчинг бүрдүүлсэн, чөлөөт бүс болохын төлөө, магадгүй 10 жилийн дараа 1 сая хүнтэй том хот болохын төлөө зорилт тавин ажиллах ёстой хэмээн хэлсэн. Алсыг харж өнөөдрөөс бүтээх эхлэлийг тавъя гэсэн юм.

          

Энэ өдрийн уулзалтын үеэр УИХ-н дарга З.Энхболдын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн ирж үг хэлсэн. Тэрээр Дарханд хөгжих бүрэн боломж буйг, ямар гарц байгаа талаар тооцоо судалгааны үндсэн дээр тайлбарласан. Энэ удаагийн сонгуульд иргэд Ардчилсан намаас нэр дэвшигчдээ тэр тусмаа унаган нутгийнхаа хүүхдүүдийг сонгож гаргана гэцгээж байсан. Хэдий нутаг нугын үзэл гаргаж байгаа мэт боловч чухам яагаад тэднийг сонгох болж буй шалтгаанаа "Гол нь энд төрж өссөн, энэдээ элэгтэй, хүн олныхоо амьдрал ахуйг мэддэг, хаана ямар асуудал байгааг, хаана юу хийж болохыг мэддэг залуусаа сонгох нь зөв, бид олон удаа гаднаас ирсэн нэр дэвшигчдийг сонгож байсан, хэлэх ажилгүй, ирэх нүүргүй нүүр буруулцгаасан. Тиймээс хаширсан, буцах хаягтай, уулзах нүүртэй хүнээ л сонгоно гэцгээж байлаа. 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

          


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?