📅

УИХ-ын хийсэн дутуу ажлыг хэн гүйцээх вэ

🕔 2023/06/26 15:37

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, манай улс 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй болно. Гишүүдийн тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад иргэд Ерөнхийлөгчийг хориг тавих болов уу гэж хүлээсэн ч Ерөнхийлөгч ёсчилсон билээ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоог нэмэх асуудлыг Засгийн газар өргөн барьж, УИХ дэмжин баталж, Ерөнхийлөгч ёсчилсон. Төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсоны нэг сул тал энэ буюу асуудал ногоон гэрлээр шийдэгдсэнийг илэрхийлж байна.
Хуулийн төслийг батлахдаа одоогийн байнгын хороонд гэхэд 11 гишүүн ирснээр ирц баталгаажиж, зургаан гишүүн дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Чуулганы хуралдаанд 20 гишүүн хуулийг дэмжиж байна. Ингэснээр чанаргүй хууль гарч байгаа учир гишүүдийн тоог олон болгосноор илүү олуулаа хэлэлцэж, чанартай хууль батална гэж тайлбарласан. Энэ логикоор бодоод үзвэл одоогийн 76 гишүүн байнга чанаргүй хууль батлаад байсан болж таарч байна. Гэтэл 1990-1992 оны Улсын бага хурал 53 гишүүнтэй ажиллаад одоо хэрэгжиж буй хуулиудын дийлэнхийг боловсруулж батлуулсан байдаг. Энэ мэтчилэн олон асуултыг тэднээс асууж болохоор байгаа юм.
Гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмсэн гэдэг тайлбарыг бас тэд хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрлөө гэхэд УИХ дахиад л ажлаа дутуу хийжээ. Учир нь, Үндсэн хуулийн 27.6 дахь заалтад УИХ-ын ажлын чанарыг илэрхийлэх нэгэн заалт бий.
Үндсэн хуулийн 27.6 дахь заалт: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу бодоод үзье. УИХ-ын гишүүдийн тоог 126 гэж тооцоход Үндсэн хуулийн 27.6-д зааснаар гишүүдийн олонхи буюу 64 гишүүн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 33 гишүүн санал өгөхөд л асуудлыг шийдээд явна гэсэн үг. Хуулийг мөн л гишүүдийн олонхи буюу 64 гишүүн кнопоо дараад эцэслэн батлах юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоог 126 болгон нэмэх заалт нь цаагуураа 64 гишүүн л хуралдаа ирэхэд болно, үлдсэн 62 гишүүн хуралдаа ирэхгүй, оролцохгүй байж болно гэх агуулгыг давхар баталжээ.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь чуулган болон байнгын хороо, дэд хорооны хуралд сууж сайн хууль батлах замаар улсын бодлого чиглэлийг тодорхойлох. Гэтэл тэднийг ажлаа хийхгүй байх боломжийг олгоод байгаа энэ заалтыг ҮХӨ-ийн үеэр хэн ч хөндөж ярьсангүй. Үнэхээр л чанартай хууль гаргая, улам олуулаа хэлэлцье гэсэн юм бол эрх баригчид яагаад энэ заалтыг давхар авч үзэх ёстой байв. УИХ-ын хийгээгүй энэ ажлыг хэн гүйцээх вэ.

https://itoim.mn/a/2023/06/23/parliament/ogp
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?