📅

БНХАУ-д зорчиход 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой

🕔 2023/01/18 13:40

48 цагийн дотор ПСР шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд шинжилгээний дүн нь сөрөг гарсан тохиолдолд Хятадад зорчиж болно.

Хятадын Засгийн газрын холбогдох байгууллагынхан "КОВИД-19" халдварт өвчний B ангиллын B зэрэглэлийн хяналт удирдлага хэрэгжүүлсний дараа дотоод гадаадын хүмүүс Хятадад зорчиход хэрэгжүүлэх түр арга хэмжээг боловсруулсан бөгөөд холбогдох арга хэмжээ Бээжингийн цагаар 2023 оны 01-р сарын 08-наас хэрэгжиж эхлэх юм. Хятад улсад зорчих зорчигчид үүнийг нягт анхааралдаа авах болов уу хэмээн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 27-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Түр хэрэгжүүлэх арга хэмжээнд:

Нэг. Хятад улсад зорчих хүмүүс зорчихоосоо өмнөх 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байх бөгөөд шинжилгээний дүн нь сөрөг гарсан тохиолдолд Хятадад зорчиж болно. Шинжилгээний дүнгээ Гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн картад бөглөнө. Харин Хятадаас гадаадад суугаа Элчин сайдын яаманд хандан эрүүл мэндийн код авах өргөдөл гаргах шаардлагагүй. Шинжилгээний дүн нь эерэг тохиолдолд холбогдох хүмүүс шинжилгээний дүн нь сөрөг болсны дараа Хятадад зорчиж болно.

Хоёр. Хилээр зорчих хүмүүст цаашид бүх нийтийн PCR шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, гааль дахь ердийн цар тахлын шинжилгээний дүн нь хэвийн хүмүүс нийгэм нийтийн дунд зорчиж болно. Эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн бус, эсвэл халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, гаалийнхны хийсэн антиген илрүүлэх шуурхай оношилгооны дүн эерэг тохиолдолд хүнд ноцтой архаг өвчний хам шинжийн бус, халдварын шинж тэмдэггүй халдвар авагсад буюу халдварын байдал нь хөнгөн өвчтөн гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлах, эсвэл өөрсдийгөө асран эмчлэх сонголтыг хийж болно. Үүнээс бусад тохиолдолд эмнэлэгт очиж эмчлүүлэхийг зөвлөж байна. Шинжилгээний дүн нь сөрөг гарагсдад гаалийнхан “Үндэсний хилийн эрүүл мэндийн халдварын хяналтын тухай хууль” зэрэг хууль тогтоолын дагуу халдварын хяналтын ердийн шинжилгээг хийх болно.

Гурав. Олон улсын нислэгийн зорчигчдын тоог хязгаарлахыг цуцалж, нислэгийн маршрутын тоог үе шаттайгаар нэмж, маршрут төлөвлөлтийг улам сайжруулна. Агаарын тээврийн компаниуд онгоцон дахь халдварын сэргийлэлтийг цаашид ч сайтар гүйцэтгэх бөгөөд зорчигчид онгоцоор зорчихдоо амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай.

Дөрөв. Ажил үйлдвэрлэлийг сэргээх, бизнес эрхлэх, Хятадад ирж сурах, төрөл төрөгсөд, танил хүмүүсээ эргэхийг зорьсон гадаад иргэншилтэй хүмүүсийн Хятадад зорчихыг илүү сайтар зохицуулж, виз олголтод зохих нөхцөлийг хангана.

Тав. Боомтоор дамжин өнгөрөхөд “зорчигч нэвтрэхэд хяналт тавих, ачаа тээвэрлэлтийг нэвтрүүлэх” зэрэг бодлогод зохицуулалт оруулж, хуурай, усан тээврийн боомтуудын зорчигч тээврийн хилээр дамжин өнгөрөхийг алхам алхмаар сэргээж, гадаад, дотоод иргэншилтэй далайчид Хятадын нутаг дэвсгэрт аяллын ээлжээ солиход илүү анхаарч ажиллана.

Зургаа. Туршин хэрэгжүүлэх цэгт урьдаар хэрэгжүүлэх зарчмыг мөрдөж, Хятадын иргэдийн хилийн чанадад аялан жуулчлахыг алхам дараалалтай сэргээх зэрэг агуулга багтсан байна.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: cri.cn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?