Т.Доржханд: Төмөр зам бариулахгүй гэдэг сонирхол Х.Баттулгаас гадна их олон хүнд байжээ
Энэ үеэрээ тэрээр: “Монгол Улсын түүхэнд бараг хамгийн том хулгайн л өмнө ирчихсэн байна даа, бид. Үүнийгээ харин бид дийлж, ярьж чадах болов уу? л гэдэг байна. Өнөөдөр хамгийн их мөнгө олдог ямар салбар байна? Уул уурхай биз дээ? Уул уурхайн салбар дотроо ухаад зөөчихдөг, хамгийн амархан мөнгө олдог нь ямар бүтээгдэхүүн байгаа юм бэ? Нүүрс биз дээ. Тэгээд урд хөрштэйгээ л учраа олчих юм бол эдийн засаг гайгүй болно гэсэн нэг горьдлоготой л олон жил явлаа. Төмөр замаар нүүрс зөөхөд найман доллар болох юм байна гэдэг тооцоо хийсэн бол ердөө ноднин жил буюу 2021 оны 2 сар гэхэд 1 тонн нүүрс зөөхөд 400 доллар гарсан байна шүү дээ.
Нүүрсний үнэ зах зээл дээр 500-600 доллар боллоо. Одоо л бид зарж, ашиг олох боломжтой гэж байхад нүүрсний үнээсээ хэд дахин илүү үнээр ачаа тээвэр нь явчихсан байна. Ачаа, тээврийг нь улс төрд нөлөө бүхий нөхдүүд байсан.
УИХ, Засгийн Газрын нэр бүхий гишүүд гэх мэт. Бид нар сүүлийн 10-аад жилд Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр зам тавиулаагүйгээс болоод Монгол Улс 60 тэрбум долларын боломжоо алдсан гэж ярьж байгаа. Үнэн. Гэхдээ тэгж ярьж байгаа мөртлөө хажуугаар нь өөрсдөд нь төмөр зам тавиулахгүй сонирхол байсан байна. Бүгдээрээ л нүүрс зөөдөг машинтай. Нүүрс 60, 70 доллараар аваад хилийн цаана 150, 200 доллараар зардаг мэт харагддаг ч тээвэрлэлт нь хэд нугардаг юм байна шүү дээ.
Тухайлбал богинын тээвэр дээр 30 км-ын л зай байгаа. Тэгэхэд коронагийн үед 1 тонн нүүрсийг 400 000 доллараар зөөсөн байна. 30-хан км шүү дээ. Нэг машин 60 мянган долларын ашиг хийчихэж. Нүүрс тээвэрлэлт ийм байдалтай байхад яаж эдийн засаг тэлж, Монгол улс хөгжих вэ дээ? Төмөр зам бариулахгүй гэдэг сонирхол их олон хүнд байсан юм байна. Эдгээр асуудлууд бүгдээрээ улсын нууцад орчихож.
Энэ сард багтаагаад нээлттэй сонсгол явуулья гэсэн саналыг би гаргаж байгаа. УИХ дээр л энэ асуудлыг ярихгүй бол болохоо больчихож. Нүүрсний хулгай дээр МАН, АН яг адилхан юм байна. МАН-ынхан зөвхөн АН-ын хулгайг ярих гээд байна. Одоо ер нь хулгайтайгаа л тэмцэх хэрэгтэй болж. Ингэхгүй бол Монгол улс ядуу орон хэвээрээ л байх юм байна.” гэв.
О.Чулуут
https://www.sonin.mn/news/peconomy/133878
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих