📅

Байгалийн ухааны хичээлүүдийг бодлогоор л дэмжье сайд аа!

🕔 2022/10/27 19:28

Байгалийн ухааны хичээлүүдийг бодлогоор л дэмжье сайд аа!

 

Нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор иргэн Ж.Энхжаргалан хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ хэргийн материалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийллээ.

Ч.Лодойсамбуу:

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаагийн хувьд сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой асуудал дээр нь бодлоо хэлмээр байна. Хэвлэлийнхэн шалгагдаж буй хэргийн материалаар улстөрчдийн хоорондоо байлддаг хэрэгсэл хийхээ болиоч гэж уриалмаар байна.

Иргэдийг шүүхээс гадуур ялладаг байдал Эрүүгийн хуулиар хориглогдсон. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай бол ёс зүйн дүгнэлт гаргах үүрэг бүхий Хэвлэл мэдээллийн зөвлөл ажилладаг. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Эх сурвалжийн мэдээллийг нягталж гаргана. Гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл дамжуулахдаа шалгуулагчидтай холбоотой зураг, материалыг нийтлэхгүй” гэх мэтээр тодорхой заасан байдаг.

Хэвлэлийнхэн бид дүрэм журмаа мэддэггүй. Мэддэггүй учир эрх баригчид хэвлэлийнхнийг дураараа ашигладаг болсон. Мөн нэг сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бөөнөөрөө очоод “Cэтгүүлчийг сулла!” гэж шаарддаг. Сэтгүүлч гэж хэн юм, дархлагдсан хүн юм уу? Шалгагдаж буй энэ хэргийн жишээн дээр бид мэргэжлийн алдаа гаргасан сэтгүүлчдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хүний эрхийн эсрэг ажиллаад эхэлсэн цаг үеэс сэтгүүл зүй мөхдөг юм гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?