📅

Хэдэн зуун мянган Орос иргэд дайчилгааны тушаалаас зугтан хөрш орнууд руу гарч байна

🕔 2022/09/29 18:03

МОСКВА. /Bloomberg/.
 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дайчлах зарлигийн улмаас тус улсын иргэд олноороо дүрвэж, хил дээр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа талаар “Bloomberg” мэдээлэв. 
Одоогийн байдлаар дор хаяж 200 мянган иргэн хөрш орнууд руу дүрвээд байгаа аж. Энэ талаар ОХУ албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч Гүрж, Казакстан, Европын холбооны /ЕХ/ статистик мэдээллээс үзэхэд ОХУ-ын иргэд эх орноосоо олноороо дүрвэж байгааг харуулж байна.
 
Армени, Азербайжан, Турк зэрэг ОХУ-ын хөршүүд ирсэн хүмүүсийн тоог мэдээлээгүй байга тул дээрх тоо нэмэгдэж магадгүй. Дайчилгааны зарлигаас зугтсан Орос залуус олноороо Гүрж рүү дүрвэхээр зэхэж байгаагаас болж хоёр улсын хил дээр олон мянган автомашин урт дараалал үүсгэжээ.
 
В.Путины дайчилгааны зарлигийг 9 дүгээр сарын 21-нд зарласнаас хойш Оросын 98 мянган иргэн Казакстан улс руу, 53 мянган иргэн Гүрж улс рүү гарсан талаар цагдаа, хилийн албаныхны мэдээлэд дурдсан байна.
 
ЕХ-ноос мягмар гарагт хийсэн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт 66 мянган ОХУ-ын иргэн Европт нэвтэрсэн нь өмнөх долоо хоногоос 30 хувиар өсчээ.  Тэдгээрийн ихэнх нь Финлянд, Эстони улсууд руу хуурай газрын хилээр нэвтэрсэн байна.
 
 
А.АнхбаярЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?