📅

Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ

🕔 2022/06/21 13:15

Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ

 

“Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын Нобелийн медаль АНУ-ын “Heritage” ордонд болсон дуудлага худалдаагаар 550 мянган ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Энэ талаар тус ордны цахим хуудсанд мэдээлсэн байна. Оросын сэтгүүлчийн Нобелийн медалийг худалдан авагчийн нэрийг нууцалжээ. Дуудлага худалдаанаас олсон орлогыг НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлж, "Украины дүрвэгсэд болон дүрвэгсдийн хүүхдүүд байгаа" улс орнууд руу илгээнэ гэж Муратов мэдэгдсэн байна. "Өнөөдөр бид хүлээн авсан бүх мөнгөө энэ мөнгийг Польш, Орос, Герман, Молдова, Словени, Унгар зэрэг Украины дүрвэгсэд, дүрвэгсдийн хүүхдүүд байгаа бүх улс орон руу илгээнэ гэж амласан НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлнэ" гэж тэрбээр дуудлага худалдаа эхлэхийн өмнө үг хэлэхдээ мэдэгджээ. 

Дмитрий Муратов Филиппиний сэтгүүлч Мария Рессагийн хамт "ардчилал хийгээд бат бөх энх тайвны үндэс суурь болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн гавьяа зүтгэлээрээ" 2021 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн билээ. Нобелийн шагналаа дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа Муратов тавдугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Тэрбээр Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг эсэргүүцэж, байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан юм. Үүнээс төд удалгүй "Новая газета" сонин үйл ажиллагаагаа түр зогсоосноо мэдэгдсэн байна.

 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?