📅

“Чингис хаан” одонг энэ жил олгохгүй бололтой

🕔 2021/11/04 11:31

Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохионо. Монгол бахархлын өдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог юм. Одонг хэнд олгохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас урьдчилан зарладаг уламжлалтай бөгөөд энэ жил зарлаагүйгээс харахад өнжихээр шийдсэн бололтой. Мөн Монгол бахархлын өдөр болох Төрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөрт "Чингис хаан" одон олгох тухай тусгаагүй байна. 

2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хаан” одонг олгохгүй өнжиж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирнэ. 

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр:
  • 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
  • 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
  • 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
 "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд: Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. 
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  • 2020 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
  • 2020 онд Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Чингис хаан" одон хүртэж байв. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?