📅

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгчийн өмнөөс уучлалт гуйжээ

🕔 2021/05/11 11:14
Энэ сарын 08-ний өдөр Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй нэр бүхий хүмүүс морь гаргаж, мод тарина гэх шалтгаанаар хорио цээрийн дэглэм зөрчиж аймгийн төвөөс гарах гэж байна гэх мэдээллийг Ховд.мн олон нийтэд хүргэсэн.Тухайн үед төлөөлөгч Т.Баярсайханаас хаашаа, ямар ажлаар явж байгааг тодруулахад “Чамд ямар хамаатай юм” гэдэг хариултыг өгөөд машиныхаа цонхыг хаасан байдаг.Түүний энэ ёс зүйгүй үйлдлийг ард иргэд жигшин дургүйцсээр байна. Учир нь Ховд аймагт авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, хүн бүр гэртээ хорио цээрийн дэглэмийг сахиж байхад жийп машин унаж, жирийн иргэдээрээ тохуурхаж байгаа нь олон нийтэд таалагдсангүй.
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди "Би мод тарь гэж хэлээгүй, цагдаагийн байгууллага энэ асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа, бидний зүгээс мөн энэ асуудлыг авч хэлэлцэнэ" гэв.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгч Т.Баярсайханы өмнөөс ард түмнээсээ  уучлалт гуйж байна гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?