📅

“ВАНХҮҮ” ХХК-д зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа

🕔 2021/03/24 13:41
Чингэлтэй дүүргийн 14-р хороонд байрлах “Ванхүү” ХХК нь Далайхүү худалдааны төв болон 190 айлын орон сууцыг халуун ус, дулаанаар хангадаг бөгөөд 2019-2020 оны халаалтын улиралд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай гэрээ байгуулан түүхий нүүрсийг ашигласан. Үндэсний Хорооноос тараасан нойтон үнс баригчийг суурилуулан хэвийн ажилласан бөгөөд 2020-2021 оны халаалтын улиралд Таван толгой түлш ХХК-тай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлш түлж байна.
Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын дагуу “Ванхүү” ХХК-ийн халаалтын зуух ашиглалтын байдалд 2020, 2021 онуудад хяналт шалгалт хийж хаягдал утааны хэмжилт стандартын шаардлага хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж, албан даалгавар хүргүүлсэн.
Халаалтын зуухыг хийн хангамжид шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох зэргээр цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах талаар тус байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан зөвлөгөө өгсөн.
Ванхүү ХХК нь хяналт шалгалтын дагуу дараах ажлуудыг хийсэн. Үүнд:
1. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин зуухаа буулган БНСУ-д үйлдвэрлэсэн кетурами зуух 2019 онд шинээр суурилуулсан.
2. Халаалтын зуухны яндан өндөрлөсөн.
3. Хийн хангамжийн системд холбогдох талаар Дашваанжил, Юнигаз ХХК-иудаар тооцоо, судалгаа хийлгэж байна  гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


 скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?