📅

Дээд шүүхийн ажилтан Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргав

🕔 2021/03/17 14:12
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ” гэсэн мэдээллийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн сонин, сайтад нийтэлжээ.Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Т.Батдорж нь Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Хэвлэлд Т.Батдоржийг 2019 оны 2 дугаар сараас дансаараа мөнгө авсан гэж бичсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхээс гарснаас хойших үйл явдалд ийнхүү шүүхийн нэрийг хамаатуулснаараа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсон байна.
Мэдээлэлд нэр дурдагдсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын ажилтан Н.Мөнхтулга нь өмгөөлөгч Б.Баасанцогттой ашиг сонирхлын байдал үүсгэсэн гэх байдлыг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргажээ. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаад ирүүлсэн хариуг олон нийтэд мэдээлэх болно.
 
Эх сурвалж: УДШ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?